Энэ жилийн анхны цас хэдийн оров. Цаснаар бид хэн нэгэнтэй ирээдүйгээ ярин алхах, банштай цай ууж, халуун хөнжилдөө бүгэхийг илүүд үздэг. Энэ нь ч бидэнд амар амгаланг мэдрүүлдэг билээ. Эл мэдрэмжийг ярихын сацуу шүлэг уншихын сайхныг мартаж үл болно. Малгайлан орох цастай, жиндүүхэн өдөр та цасны тухай дараах шүлгүүдийг уншин уйт бодолдоо автан, амар тайвныг мэдрээрэй.
Л.Өлзийтөгс-Моддын дээр цас орно
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Аугаа их нам гүм - Цас
Аугаа их амьдрал - Навчис
Аугаа их үхэл - Намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь ээ
Моддын дээр цас орно
Зүрхнээс минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр
Я.Баяраа- Хайку
Будрах цасны гэгээнд алхахуй
Бусдын зовлон надад хамаагүй...
Ц.Доржсэмбэ
"Цас"
Цас малгайлан орохыг
Мэдээгүй мэт
Цонхны цаана
Малгайтай хүмүүс бужигнана...
"Цас, бороо"
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...
О.Дашбалбар-Цагаан гэгээ
“Цас бударна
Цав цагаан гэгээ татна.
Өнө эрт
Өлгий дээр минь үлгэр мэт цагаан цасан
Алгуурхан…алгуурхан…унаж л байсан…
Аниргүй зөн билигт минь уусаж л байсан…
Цас үнэртэнэ
Цаг хугацаа бударна.
Малгайлан орох цасан ширхэгүүд
Манай гаригийн нууц-найраглал…
Зөөлөн…зөөлөн…бударч л байна
Зөрөг зам дээр би гэлдэрнэм.
Цас үнэртэнэ
Цантсан сормуустай хөөрхөн охин
Цангинатал инээнэ.
Цас бударна…цагаан инээд цацарна.
Өвч биеийг нь цасан бүрхэж
Өнөөх охин тэнгэрээс буугаа юу
Цас, цас, орчлонгийн үнэр…гацуурын үнэр…
Цагаан гэгээ татуулан анхилна.
Уулс…толгод…хээр талд…нам гүм…нам гүм
Улиастайн хөндий зүүд зөнд автан зүүрмэглэнэ.
Ус гол минь мөсөн доогуур жирэлзэнэ…
Утаа мэт амьдрал алгуурхан замхарна…
Цас бударна
Цайдам орчлон-цагаан диваажин
Ариун горхийн дээр цас бамбарлан бударна
Аглаг уулсын дэл дээр малгайлан бударна.
Цагаан униар татсан хээр талд минь
Цантсан дэрс уйтайхан бохилзоно
Цас бударна
Цайраад л байгаа уулсын альхан талд нь
Царайлаг төрсөн амраг минь
Цайгаа чанаж суугаа бол
Цагадай хааны үеийнх шиг
Цагаан цасан бударна
Цас үнэртэнэ
Цаг улирна
Цаашдаа би ч хөгширнө
Найман зуун жил бударсан
Нарийн ширхэгтэй цас
Намайг өөртөө уусгана
Цас үнэртэнэ
Цалин цагаан морьтой
Цал буурал өвгөн
Цагаан нөмрөг унжуулан хээр талаар явах шиг
Цас бударна,
Цаг улирна…
| “Цас”-ны тухай тэд... |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |