“Том”-чуудын хүүхэд гэх тодотголтой, томоожоогүй залуус бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж, танхайрч байгаа хэрэг нэг бус удаа гарлаа. Өнгөрсөн зуны дэгдээсэн хар тамхи татсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх хэрэг нь шийдэгдээгүй, 20 гаруй насны залуугийн нүүрний ясыг цөмөртөл, хэвтэрт ортол нь зодсон хэрэг нь арай чүү Анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж дуусаад байхад дахиад Эрүүгийн хэрэгт нэр холбогдов. Энэ бол “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайхан байлаа. Гуч хэдийнэ хүрсэн залууг аав, ээжтэй нь холбох нь зохимжгүй ч гэлээ эрүүгийн хэрэгт холбогдсон даруйдаа хилээр гарч зугтааж, гурван сар орогноход нь ээж нь эрүүгийн цагдаагийнхантай хамт олж ирсэн учраас холбож бичих нь зүйн ёсны хэрэг биз ээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Канте” бааранд хоёрдугаар сарын 14-нд залуус зодолдож, нэгэндээ гэмтэл учруулсан хэрэг гарсан. Реппер С.Буман-Эрдэнийг “Говь”-ийн Б.Амарсайхан тэргүүтэй залуус зодсон байж болзошгүй гэх. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байх явцад хохирогч С.Буман-Эрдэнийн аав сошиал сүлжээнд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг хамтарч ажиллахыг хүссэн. Тэрбээр “Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14-нд "Таванбогд"-ын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэсэн байдаг. Уг хэрэг олон нийтийн анхааралд орсон даруйд буюу хэдхэн цагийн дараа хохирогч С.Буман-Эрдэнийн аав постоо устгасан. Ингээд хүү нь хэвлэлд ярилцлага өгч, “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайханыг буруугүй гэдгийг мэдээлж, аав нь ташаа мэдээлэл хүргэснийг олон нийтэд хэлэв. Тэгээд ч болоогүй Б.Амарсайхантай найзууд, тэр өдөр зодолдоогүй, өөрийг нь хүмүүс явуулж зодуулаагүй гэдгийг хэд хэдэн удаа хэлж, тайлбарласан. Мөн өөрийг нь зодсон танихгүй залуусыг цагдаагийн байгууллагаар шалгуулж, шүүх шинжилгээний дүгнэлтээ хүлээж байгаагаа хэлсэн юм.
Ингээд “Говь”-ийн Б.Амарсайхан зодооны хэрэгт холбогдоогүй юм байна гэдгийг олон нийт хүлээж авлаа. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө зорчих эрхээ найман сараар хасуулж, Хан-Уулаас гарах эрхгүй, цахим гав зүүх шүүхийн тогтоол уншуулсан Б.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байрлах цэнгээний газарт ямар маршрутаар очсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нарын хүүхдүүд бүлэглэж, согтуурсан үедээ 25 настай залууг зодож хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн цэнгээний газрын гадаа уг зодоон болсон байдаг. Хохирогч залуу гадаад улсад эмчилгээ хийлгэж, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нар тухайн үүедээ цагдан хоригдсон. Харин зодоонд хамжигчаар оролцсон “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан хэрэг гардаг өдөр Монгол Улсын хилээр гаран зугтсан билээ. Хуулийн байгууллагынхан Б.Амарсайханыг эрэн сурвалжилж, гурван сарын Монгол Улсад авчирсан. Ингээд уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон.
Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингээд Ц.Санжаачойпэлд Хан-Уул дззргийн нутаг дэвсгэрээс нэг жил , Б.Амарсайханд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс найман сар, Э.Тэмүүлэнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс найман сар, Л.Алтан-Очирт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс мөн найман сар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял ногдуулсан юм.
| ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |