2 ИХ НАЯДЫН ТЕНДЕР “АВСАН” Ч ОСОЛ ГАРГАСААР БАЙГАА “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ?
Өнгөрсөн сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн уурхайд гарсан тэсэлгээний осол анхаарлын төвд байна. Тус уурхайд тэсэлгээний ажлыг гүйцэтгэдэг “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн хийсэн тэсэлгээний дараа цэнэгтэй үлдсэн цооногууд хяналтгүйгээр дараалан тэсэрч, хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан экскаватор эвдэрч, оператор нь хүнд гэмтсэн ноцтой осол өнгөрсөн сард гарчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ нь ганц удаагийн санамсаргүй осол биш аж. Уг компанийн тэсэлгээний ажлын технологийн ноцтой алдаа, аюулгүй ажиллагааны зөрчлөөс үүдэлтэй хяналтгүй тэсрэлт өмнө нь ч удаа дараа гарч байсан бөгөөд үүний улмаас уурхайн зарим хэсэгт ажил гүйцэтгэх боломжгүй, хүний амь насанд шууд аюул учруулах эрсдэлтэй “минжүүлсэн” талбай болжээ.
Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уурхайн зарим блокыг битүүмжилж, хөрс хуулалтын ажлыг бүрэн зогсоосон байдалтай байна. Өөрөөр хэлбэл, нэг компанийн хариуцлагагүй тэсэлгээ уурхайн хэвийн үйл ажиллагааг саатуулах хэмжээнд хүрсэн байж болзошгүй байна.
Харамсалтай нь, ийнхүү олон удаа анхааруулга өгөгдөж, осол зөрчил давтагдсаар байхад хариуцлага тооцсон, бодитой арга хэмжээ авсан талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл алга. Харин бодит байдал дээр хариуцлагагүй тэсэлгээний үр дагаврыг тус уурхайд ажиллаж буй ажилчдын амь нас, эрүүл мэндээр “төлүүлж” буй дүр зураг дахин давтагдсаар байна.
Хариуцлагагүй гэхээс илүү мэргэжлийн ур чадвар дутуу дулимаг, улс төрчид, эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниудын шахаа, тендерийн наймаа өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байна гэж хардах ч тал бий.Учир нь өнгөрөгч нүүрсний сонсголын үеэр “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн талаар хэд хэдэн ноцтой баримт дурдагдаж байсан байдаг. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Молекул хочит Батж.Батбаяр болон түүний хөвгүүд, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Эдийн засаг хөгжлийн дэд сайд асан Г.Түвдэндорж нартай хамаарал бүхий болохыг нүүрсний сонсголоор нийтэд ил болгосон.
Мөн тус компани 2019 оноос өнөөдрийг хүртэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайд тэсэлгээний бүх ажлыг дангаар гүйцэтгэж байгаа. Улс төрийн нөлөө, харилцаа, хамаарлын давуу байдлаа ашиглан тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгардаг байж болзошгүй асуудлыг нүүрсний сонсголын үеэр ч хөндөн ярьж байжээ.
Эцэст нь, уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар болгосон манай улсын хувьд энэ мэт салбарын эрсдэлээс сэргийлэх хууль, журам стандартыг мөрдүүлэх, хариуцлага сахилгын арга хэмжээг чангатгах, дарга нарын бус мэргэжлийн байгууллагуудыг түшиглэн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого зайлшгүй дутаж байгааг харуулж байна.
| “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн технологийн алдааны улмаас тэсрэлт болж нэг хүн хүнд гэмтжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |