Монголын төр “Симба” хочит нөхдөд учиргүй өртэй, түүнийгээ төлж дуусахгүй юм байна. “Симба” хочит Ц.Батаа нь 2004-2008 онд УИХ-д заларч, төр түшилцэж явсан нэгэн. Үнэндээ, төр түшилцэх гэхээс илүү төрийн хөрөнгийг ашиглаж, дураараа дургиж явсан гэвэл хилсдэхгүй. Учир нь, Батлан хамгаалах яамны урдаа барьдаг ганц онгоцыг үнэг хөөж яваад, унагачихсан. Тодруулбал, “Симба” хочит Ц.Батаа нь УИХ-ын гишүүн байхдаа Батлан хамгаалах яамны "Ми-8" нисдэг тэргээр үнэг агнаж яваад осолдуулж, үрэн таран хийсэн түүхийн эзэн. Араас нь шатахууны хэрэг ч сөхөгдөж мэднэ. Дөрвөн жил дөнгөн данган ажилласан “Симба” Ц.Батааг ард түмэн ахиж сонгохгүй нь тодорхой учраас тэр улс төрөөс холдсон. Хамгийн сүүлд барьцаалагдсан, баривчлагдсан гэдэг хэрэгтэй үзэж тараад байгаа. Тэрбээр УИХ-ын дарга асан М.Энхболдын нэг сургуулийн найз.

Ц.Батаагаар “Симба”-гийнхан дуусчихгүй. Ц.Бат-Энх гээд дүү нь МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр”-т эзэн суусан. Тэрбээр УИХ-бн дарга асан М.Энхболдыг МАН-ын дарга байх үед МАН-ын Нарийн бичгийн даргаар хоёр удаа томилогдон ажиллаж байсан нэгэн. 2021 онд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн орлогч даргаар томилогдсон, тэгээд буугаагүй. Одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын даргаар ажиллаж байгаа. Өнгөрсөн зун “Эрдэнэт үйлдвэр”-ийн зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогод орж, хонь мал шиг хашигдаж байсан нь ил болсон. Үнэндээ, энэ асуудлыг Ц.Бат-Энх хар толгойгоороо хариуцах ёстой. Гэвч зуслангийн дарга нь гурван сая төгрөгөөр торгуулаад, Ц.Бат-Энх хамраа ч цухуйлахгүй байсаар дарагдсан. Ц.Бат-Энх нь жилийн 1.0 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн үйлдвэрлэлийн барилгатай, 480 сая төгрөгийн “Ланд-200” автомашинтай, лут баян эр. Ийм ч учраас МАН-ынхныг хөрөнгөөрөө атгаж, “тэжээдэг” гэнэ лээ. Одоо улсын ганц саалийн үнээнд эзэн суугаад, Г.Ёндонгийн араас үйлдвэрийн дарга болно гээд аахилж байгаа сурагтай.
“Симба” бүлэглэлийн дунд хүү Ц.Батсайхан гэж үл бүтэх нөхөр бий. Ц.Батсайхан ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн захирал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байгаад 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлаар томилогдож байлаа. Улмаар 2019 онд М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа Ц.Батсайханд өвлүүлэн өгч байв. Ц.Батсайхан нь “Айзам” хамтлагийн дуучин, Монгол Улсын тод манлай уяач бөгөөд авто спортын мастер цолтой нэгэн. Урлаг, уран сайхан, спортын цол гуншингаараа бол хэнийг ч дагуулахгүй нэгэн. Харин мэдлэг, туршлагаараа бол намтар нимгэн, намын тавиул гэгддэг юм байна лээ. Ц.Батсайхан ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн захирлаар ажиллаж байхдаа "Зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан үрийн будаа шаардлага хангаагүйгээс улсад их хэмжээний хохирол учруулсан" хэргээр хууль хяналтын байгууллагынханд ээрэгдэж байсан хар түүхтэй.
Тэгвэл саяхан Засгийн газраас дэд сайдууд томилж, уг албан тушаалын марафон ширүүхэн өрнөжээ. “Симба” Ц.Батаагийн төрсөн дүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч Ц.Бат-Энхийн анх, муу нэрт, луу данст Ц.Батсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын суудалд санаархаж, томиролцоонд хүртэл хүрсэн байжээ. Хоржоонтой нь, яг сонгогддог дээрээ өөр нэг уяачид дийлдсэн гэнэ. Дэд сайд Б.Нямжавыг Ц.Батсайханаас арай илүү морь уясан гэж үзсэн юм болов уу. Эсвэл Ц.Батсайхан дэнчингээ багадуулчихсан ч байж мэдэх.
Ийм учраас Ц.Батсайхан ууртай байгаа гэнэ. “Симба”-гийнхан ер нь хилэгнэж байгаа юм байна. Тэгээд шархаа нөхөж, шинэ албан тушаалын эрэлд гарчээ. Ц.Батсайхан Автотээврийн үндэсний төвийг авна гэж улайрч байна гэнэ. Дүү нь ч дэмжиж байгаа юм байна. Ард түмний дунд нэр хүнд нь шавар, шалбаагаас хэтрэхгүй ах, дүүст мөнгө байгаа учраас ингэж улайрч байгаа аж. Соёл урлагийн их сургуулийг дуучин мэргэжлээр төгсөж, морин спорт холбоог удирдаж явсан, дэд сайдын суудлаас унасан шархтай Ц.Батсайханд АТҮТ-ийг өгвөл асуудал үүсэх нь тодорхой биз ээ. Монголын төр “Симба”-гийханд хэзээ өрөө төлж дуусахыг хэн ч мэдэхгүй нь.
Ташрамд сануулахад, “Симба” хочит Ц.Батаа, Ц.Батсайхан, Ц.Бат-Энх гэх ах дүүсийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн ойрын хамаатан гэдгээрээ төрд эрхэлж ирсэн гэцгээдэг.
| “СИМБА” Ц.БАТААГИЙН ДҮҮ Ц.БАТ-ЭНХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ЭЗЭГНЭЖ, НӨГӨӨ ДҮҮ Ц.БАТСАЙХАН НЬ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ АВАХААР САНААРХАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |