“Багануур” ХК-ийн удирдлагыг сүр дуулиан, сүржин нэрийдлээр сольсон. Уурхайчид нь хуучин захирлаа авч үлдэж, компанийг нь улс төрөөс хол байлгахыг уриалж, тэмцсэн. Гэхдээ эцэст нь, уурхайчид “ялагдаж”, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболд гэгч томилогдсон. Үнэндээ, Т.Отгонболдыг уурхайчид хэдэнтээ эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг “хүнийг” компанийн хаалгаар оруулахгүй гэж хэрэндээ хичээсэн. Гэвч Т.Отгонболд нь уурхайчдыг ажлаасаа бууж, унтаж амарч байх үеэр нь тамга, тэмдгээ гардаж аваад, түр орлон гүйцэтгэгчээр өөрийгөө “томилуулчихсан”. Үндсэндээ, ийм л зүйл болсон, Багануурын уурхайд. Тэгвэл сүр дуулиантайгаар, шөнө дөлөөр томилогдсон Т.Отгонболдын тухай олиггүй мэдүүллүүд чих дэлсэх боллоо.
Ажлаа аваад хагас жил ч болоогүй Т.Отгонболд “Багануур” ХК-ийн уурхайчдыг намынх, нам бус гэж ангилж эхэлсэн гэнэ. Тэгээд бүүр болоогүй “Уурхайн намын хороо” хүртэл гэж байгуулсан сурагтай. Уг хорооныхоо залуусыг архидуулж, ар гэрт нь амгалан тайван бус байдал үүсгэжээ. Энэ талаар уурхайчдын ар гэрийнхэн ч эхнээсээ мэдээлээд, сошиалд бичээд эхэлж. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард нэгэн иргэн Багануур дүүргийн иргэдийн группт “Уурхайн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболдоос болж амьдралаа алдлаа. Түүнийг захирал болсноос хойш уурхайд архидалт хэрээс хэтэрлээ. Уурхайчдыг нам, нам бусаар нь ангилж яах гээд байгаа юм бэ. Намтай, намгүй ажлаа хийгээд болоод байсан. Гэтэл уурхайчдыг намын гишүүд гэж ялгаж, архидуулж байна.Зохион байгуулалттай архидалтаас чинь болж амар тайван байсан айл гэрт ямар их асуудал үүсэж байгааг мэдэж байна уу” гэх зэргээр бичжээ.
Т.Отгонболд “Уурхайн намын хороо”-нд орсон намын уурхайчдаа архидуулж, ар гэрийнхэн нь бухимдлаа илэрхийлж байгаа бололтой. Хамгийн хачирхалтай нь, Т.Отгонболд уг зохион байгуулалттай архидалтаа удаа дараа хийсэн гэнэ. Хамгийн сүүлд Улс тунхагласны баяр тэмдэглэсэн гэдгийг уурхайчдын ар гэрийнхэн бичсэн харагдана.
Уурхайчдын эсэргүүцэлтэй тулж, жинхлэгдэж чадаагүй яваа Т.Отгонболд энэ мэтээр өөрсдийн намын гишүүдээ цуглуулж, багаа бүрдүүлж, өөрийгөө хамгаалуулахаар зүтгэж байгаа аж. Гэсэн ч түүнийг уурхайчид эсэргүүцсээр байгаа ажээ.
Хамгийн ноцтой нь, “Багануур” ХК-д хулгайн шинжтэй ноцтой хэрэг гарчээ. Өнгөрсөн арванэгдүгээр сард тус компаниас зохион байгуулалттайгаар 60 гаруй нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг хулгайлахаар завдаж, урьдчилсан бэлтгэсэн байжээ. Компанийн эргүүлийн албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, илрүүлсэн гэнэ. Ингээд Багануур дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Ноцтой нь, түр орлон гүйцэтгэгч Т.Отгонболд хулгайн бүлэглэлтэй хатуу тэмцэхгүй, харин ч өөгшүүлж, дотоод журмаараа арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.
Уурхайчдын төлөөлөл Т.Отгонболдыг хулгайн бүлэглэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж. Гэвч хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, урьдчилсан бэлтгэсэн нөхдүүдийг ажлаас нь халалгүй, арга хэмжээ авалгүй толгойг нь илсээр байгаа гэнэ.
Эндээс, дээрх хулгайн хэрэгт Т.Отгонболд үүрэг гүйцэтгэгч ч хамааралтай юу гэх хариултгүй асуулт гарч ирж байгаа аж. Үүнд хэн ч хариулт өгөөгүй байна.

Дээрээс нь, компани нь алдагдалтай, ашиггүй ажиллаж, алиагаа алдаж байхад Т.Отгонболд 25 мянган ам.долларын буйн цагаар гангарч байгаа нь анхаарал татаж эхэлжээ. Энэ талаар ч зарим хэвлэлийн мэдээлээд эхэлсэн байна лээ. Хэтийдсэн эрх мэдэл, хэрээс хэтэрсэн тансаглал нь “Багануур” ХК-ийг бүүр ч элгээр нь хэвтүүлэх бололтой.
Бид дээрх асуудлуудаар Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдоос тодрууллаа.
-Таныг компанидаа намын хороо байгуулж, уурхайчдыг архидуулж байгаа талаар ар гэрийнхэн нь бичиж эхэлжээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Тийм мэдээлэл хараагүй. Мөн тийм зүйл болоогүй. Намын хороо байгуулаагүй. Уурхайчдыг нам, нам бусаар нь ялгаагүй.
-“Багануур” ХК-д хулгайн хэрэг үйлдэгдэх гэж байсныг илрүүлж, шалгаж байгаа юм байна. Хулгайн хэрэгт холбогдсон хүмүүс ажлаа хийж байгаа юу?
-Энэ асуудлыг дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Өөр мэдээлэл өгөхгүй” гэлээ.
| “БАГАНУУР” ХК-ИЙН ЗАХИРАЛ Т.ОТГОНБОЛД УУРХАЙЧДЫГ НАМЫН ХОРООГООР АНГИЛАН АРХИДУУЛЖ, КОМПАНИД ҮҮРЛЭСЭН ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХАМГААЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |