УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нарын хүүхдүүд бүлэглэж, мансуурсан үедээ 25 настай залууг зодож хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гараад дөрвөн сар өнгөрлөө. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн цэнгээний газрын гадаа уг зодоон болсон байдаг. Хохирогч залуу гадаад улсад эмчилгээ хийлгэж, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нарыг цагдан хорьсон. Харин зодоонд хамжигчаар оролцсон “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан хэрэг гардаг өдөр Монгол Улсын хилээр гаран зугтсан билээ. Хуулийн байгууллагынхан Б.Амарсайханыг эрэн сурвалжилж, өнгөрсөн сард Монгол Улсад авчирсан. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийн шинжилгээнээс мансууруулах бодис илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Хохирогч залуугийн тухайд биеийн байдал нь хүнд, нүд, тархи нь хүнд гэмтсэн байдаг. Тэгвэл хохирогч залуугийн аав Д.Дашзэвэгтэй хэд хоногийн өмнө холбогдож, хүүгийнх нь биеийн байдлын талаар тодруулахад “Миний хүүгийн биеийн байдал дээрдэж байгаа. Хүү минь эдгэж байна. Бүрэн эдгэрэхэд цаг хугацаа шаардлагатай. Мэс засалд орж, амжилттай болсон. Мэс заслын эмч хэлэхдээ “Хүүгийн чинь нүдний харааг бүх боломжоороо дахин сэргээсэн. Одоо давгүй болж байна. Хэрэг нь прокурор руу шилжиж байгаа байх” гэсэн юм.
| Нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдэд зодуулсан хохирогч залуугийн аав: Хүү минь эдгэж байгаа, хэрэг нь прокурор руу шилжих байх |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |