Баянгол дүүргийн 22 дугаар хорооны дугаар тоотод зургаан хүн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа. Талийгаач О гэх эмэгтэй гурван хүүхэдтэйгээ, мөн хамтран амьдрагч, хамаатны өсвөр насны охинтой хамт угаартсан талаар ар гэрээс нь мэдээлэл хийгээд буй.
Энэ талаар талийгаач О-ийн хүү О.Одбаяр мэдээлэл өгөхдөө “Цэргийн албанд татагдаад явсан хойгуур ээж, хөөрхөн дүү нар минь угаартаад амиа алдчихлаа. Надад маш хэцүү байна. Би цаашид яаж амьдрах юм бэ” хэмээн мэдээлэл өгөөд байгаа юм.
Бид энэ хэргийн талаар тухайн өдөр дуудлага өгсөн Б.Отгонхүүтэй холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Намайг очиход хаалга нь цоожтой, чимээ аниргүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн цонхыг нь хагалж, гэр рүү нь орох зөвшөөрөл авсан. Нэг нь ч болтугай амьд байж магадгүй гэж бодоод цонхыг нь хагалж орсон. Гэтэл бүгд нас барсан байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг ирээд аваад явсан. Би дүүтэйгээ өмнөх өдөр нь уулзсан. Гэтэл маргааш нь ийм харамсалтай зүйл болчихлоо. Цэргээс ирсэн хүү О.Одбаярт нь маш хэцүү байгаа. Би одоогоор уулзаагүй байна. Мэдээлэл өгч байхыг нь харсан. Буруу, зөрүү мэдээлэл өгөх вий гэсэндээ манай дүү татсан юм байна лээ. Гэтэл үүнийг хүмүүс буруугаар ойлгоод байна. Дээрээс нь, миний талийгаач дүүг архичин, хүүг нь хулгайч гэж зарлаж байна. Миний дүү архичин байгаагүй. Ажил төрөл хийгээд, хүүхдийнхээ төлөө хичээж л явсан эмэгтэй. Бидэнд хэцүү байхад сошиалаар худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Ийм худал мэдээлэл тараасан хүмүүсийг олж хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.
| Угаартаж нас барсан О-гийн дүү: Хаалгаа тайлахгүй болохоор нь цонхыг нь хагалж, гэр рүү нь ороход бүгд нас барчихсан байсан. Миний дүү архичин байгаагүй |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |