Үе тэнгийн сурагч охид нэгнээ үсдэж, элэгдэж, өшиглөж, нүүр, толгой руу нь дараалан хүчтэй цохиж, ухаан нь балартсан байхад нь хамаг хувцсыг нь тайлан нүцгэлж, зургийг нь авч байгаа харгис нэгэн бичлэг цахим орчинд цацагдсан. Болоогүй бүр тэднийг харж зогсох ангийнхан нь болиулж, зогсоох нь битгий гэл үзүүлбэр үзэж байгаа аятай орилолдон хөөрч, шоолон инээлдэцгээж байгаа нь сэтгэл хэчнээн эмзэглүүлэв ээ. Мөн өөр нэг бичлэгт сошиалаар танилцсан гэх хөвгүүнээ алгадаж, бахиар хавчиж зодож байх юм, нэг охин. Даанч яав даа. Яагаад ийм хүний санаанд багтамгүй харгислал, яргаллын гол дүр нь охид болчих воо.

Уг нь бол харахад л хайр хүрч, бодох төдийд л цэцгийн дэлбээ шиг эмзэг, хиртээж, харлууламгүй нандин, хэн хүнээс илүү энхрий турьхан, хорвоог зөөллөж байдаг улс чинь охид, эмэгтэйчүүд шүү дээ. Гэтэл нийгмийг цоочроож байгаа асуудал бүхэнд л холбогдож, яригддаг боллоо. Охидоо чухам яаж хүмүүжүүлээд байна вэ, аав, ээжүүд ээ. Тэдэнд ямар үлгэр дуурайлал үзүүлж байна вэ. Ер нь хүүхдүүд чинь чухам юу үзэж, сонсож, юунаас урам зориг авч, юунд дурлан татагдаж, хэнийг даган дуурайж, хэнтэй нөхөрлөж байгааг анзаарч нэг хардаг уу, асууж байсан уу, аав, ээжүүд ээ.
"Ажилтай завгүй” гэх нэрийдлээр хайртай хүү, охиноо өрөө рүү нь “түлхэж”, дараа асуудлыг нь сонсохоор буцаадаг уу. Магадгүй тийм хандлага, байдлаас тань болж охид, хөвгүүд чинь сошиалд хамаг цагаа өнгөрүүлж, хэнийг нь ч зөв, бурууг нь мэдэхгүй “дагаж”, хятад, солонгос цувралууд үзэж, элдэв араншин сурч, сүүлдээ түүнийгээ анги нийт, эргэн тойрныхондоо хэрэгжүүлдэг болж байгаа юм биш биз дээ. Элдэв янзын цуврал драмын гол үзэгч нь өсвөр насны хүүхдүүд байдаг. Хайр дурлал, хүсэл мөрөөдөл, амжилтанд хүрэх арга, амьдралын төлөөх тэмүүлэл, мөн аливаад бууж өгөхгүй хандлага, дээрэнгүй байдал гээд цөм киноны гол дүрээр дамжин өрнөдөг болохоор хүүхдүүд юм бүхэнд сониуч, эрэлхийлэл дүүрэн насан дээрээ гарцаагүй тэднийг даган дуурайдаг. Тэгээд ч аав, ээж нь ярилцахгүй, асуудал, тулгарч буй бүхнийг нь сонсохгүй болохоор киногоор л “хань” хийж, суралцаж байгаа нь тэр л дээ. Нэг ёсондоо тухайн бүтээлийн хэлэх санаа, өгөх мессежээс илүү дүрийнх нь хувцаслалт, хийж буй зүйлс тэдний сонирхлыг илүүтэй татдаг. Нөгөө талаар охин хүүхэд, эмэгтэй гэж илүү эрхлүүлж, дур зоргоор нь тавьж, үгүй бол бүр хатуурхаж, байнга шүүмжлэн гоочилж, зааж зааварласнаар зан ааш нь эвдэрч, зөрүүд гөжүүд, хүний үг дуулахгүй зүтгэдэг болсон ч байж болох юм.

Хамгийн гол нь хэнд ч бууж өгөхгүй, ямар ч аргаар хамаагүй бүгдийг дийлдэг хүчтэй байх нь сайхан, гоё гээд ойлгочихсон. Ямар ч хүлээц, тэвчээр, зарим зүйлийг өнгөрүүлэх, тоохгүй байх гэх зүйл үгүй. Энэ зан чанар хөгжин хөгжсөөр нэг л мэдэхэд бусдад санаатайгаар халддаг, биемахбодоор нь хохироодог болдог байна. Тэгэхээр бид охидын байгалиас өгөгдсөн зөөлөн чанар, бусдыг хайрладаг сэтгэлийг нь хайрлан дэмжиж, хөглөн хөгжүүлж, тэдэнтэй нээлттэй ярилцаж, ойлгон мэдэрч баймаар байна, аав, ээжүүд ээ. Тэгэхгүй бол нийгэмд “араатан” болон өсөж, цаашлаад гэмт хэрэгтэн ч болохоор байна. Хамгийн эмзэг, хамгийн танхи, хайр татам, зөөлөн даруу охидоо хайрлаж, тэдэнтэй зөв зүйтэй ажиллан, хүмүүжүүлж, нийгэмд энэрэл хайрыг түгээмээр байна. Охиддоо анхаарлаа хандуул, тэднийг ажигла, тэдэнтэйгээ ярилц. Анзаар, асуудалд нь ойр байгаач, аав, ээжүүд ээ.
| ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |