Сар шинийн өдрүүдээр 24 хүн гэмтэж, гурван хүн амиа алдаж, 51 гэмт хэрэг үйлдэгдэж, 75 хүн согтуугаар жолоо барьсан гэх мэдээлэл бүртгэгдсэнийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад харьцангуй буурсан ч цөөн хэдхэн хоногт харамсалтай тоо. Холбогдох албаныхнаас хэрэндээ л анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сануулдаг ч ийм тоо, ийм эрсдэл гарсаар байна. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар ирж байгаа дуудлага мэдээлэл, тэр дундаа зонхилох тоог эзэлж байгаа нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байгааг тус албанаас онцолсон.

Энэ төрлийн хэрэг сар шинийн битүүний өдрөөс хойш гэхэд 51 бүртгэгджээ. Ихэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн байна. Гудамжинд архи ууж, дайвсан хүн илт харагдахгүй байгаа ч ахуйн хүрээнд архи ууж, нэгнээ бэртээж, баярын амралтыг тааруулж удаан уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзах гэхчлэн дарвиснаас болж энэ төрлийн гэмт хэргийн тоо өсдөг байна. Архи ер олон гэмт хэргийн гол үүсгэгч. Согтуугаар жолоо барьж осолдож байгаа хүмүүс л гэхэд сануулсаар байтал машинаа бариад зам дээр гарснаар энэ төрлийн зөрчил ихээр үүсэж, нөгөө талаар хайран сайхан амиа алдаж байна. Тэгээд мөн хол замд хурдаа нэмж, гэрлээ шилжүүлэхгүй явна. Анхааруулсаар байтал ухаан жолоогүй давхичихна. Мөс цөмрөх аюултай нуур дээгүүр гарах гэж яваад эндэнэ. Энэ бүхнээс л үүдэж эцэстээ амь, амьдралаа алдсан харамсалтай хэргүүд гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Буйр нуурт дөрвөн хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээ гарсан. Тэгэхээр ерөөс бидний үргэлж сэрэмжтэй байх, өөрсдөөс шалтгаалах хэргүүд энэ.

Харин угаарт өртсөн, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлс бол арай ондоо. Хэдийгээр цаг уурын байгууллагаас цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэдэг ч ам бүл цөөн, хүнгүй шахам байдаг малчид маань цасан шуургатайд ч, цагийн ямар ч хатууд амьдралынх нь гол хөрөнгө, баталгаа болсон хэдэн малынхаа хойноос явахаас өөр сонголтгүй. Харамсалтай нь тэгж яваад л осгодог, осолддог. Сар шинийн өдрүүдэд гэхэд Хөвсгөлийн Хатгалд нэг, Хэнтий аймгийн Биндэр сумын хоёр иргэн осгосон байдалтай олдсон аймшигт мэдээ гарсан. Ийм эрсдэл дүүрэн байхад иргэд сонор сэрэмжээ улам л хичээж, эрсдлээс урьдчилан сэргийлж хичээхгүй бол бид баяраас баярын хооронд амьдардаг, хөөрч баярлаж, нийлж нэгдэх нь элбэг учир харамсалтай хэргүүдийн тоо өссөөр байгаа аж. Иймд иргэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг хүсэж байна.

.jpeg)

| САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |