Монголын ард түмэн хоёр өдөр загнууллаа. УИХ-ын гишүүний хувийн хауст, хаа байсан Түнхэлд болсон хулгайн хэрэгт сэжиглэгдэж, хуугаараа сандралдав. Сүүлдээ хэдэн төгрөгийн хандив цуглуулаад ч болов алдагдсан архи, кофены машин, компьютер мөнгө аяга, цахилгаан үүсгүүрийг нь төлөөд өгмөөр санагдаж байх шиг байна.
Хамгийн хоржоонтой нь, энэ ахуйн хүрээний, архи дарсны хулгай хэрэгт Монголын толгой компанийн эзэн, улсын экс Ерөнхийлөгч, энгийн иргэд хүртэл хардагдав. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Түнхэл тосгон дахь гэрт сар шинийн өдрүүдэд хулгай оржээ. Гэрийг нь сандаачиж, эд хөрөнгийг нь эвдэж, хэдэн шил архийг нь үнэтэй гэсэн болгонтой нь хуу хамчихсан бололтой юм. Автомашиных нь гараашнаас дрилл аваад, цонхных нь төмөр хаалтыг тойлж, онгорхой байсан цонхоор нь нэвтрээд, холион бантанг нь хутгасан гэнэ. Үүнийг нь эрхэм гишүүн улс төрийн захиалга, урд хожид болж байгаагүй заналхийлэл гэж харж байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа “Арын цонх онгорхой байгааг хэн нэгэн хэлсэн байна. Явуулын хүмүүс цонх нь онгорхой байна гээд орж ирэхгүй. Энэ бол энгийн гурван хулгайч орж ирсэн асуудал биш ээ. Их хуралд томоотой бай гэж надад сануулга өгч байгаа юм уу. Ингэх тусам асдаг хүн шүү. Сар шинийн босгон дээр ийм зүйл болсон байна. Одоо тулаан эхэлж байгаа юм байна. Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдлоо. Сүүлийн үед би хэний дургүйг хүргэлээ гэж бодож байна. Хамгийн сүүлд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асрамжийн газрын хүүхдүүд хаана байгааг сураглаж, сошиалдаа шэйр хийсэн. Энэнээс хойш троллууд над руу онцгой их дайрч байгаа. Би юу болж байгааг мэдэж байна. УИХ-ыд орсноосоо хойш “MCS”-ийнхнийг шүүмжилж байгаа. Надад сануулга ирж байгаа юм байна. Соёлтой хулгай хийжээ. Судалгаатай үзжээ. Эзгүйчилсэн хүн яадгийг харуулах болно. Энэ жилээс нэхэл хатуутай үзэх болно. Надад сануулга өгч, намайг журамлах гээд байгаа хүнтэй хатуу үзнэ. Ялын дээд хэмжээг өгүүлэх болно. Санаа нь бол согтуу хүн орсон гэж харагдуулах гээд байгаа юм шиг байна. Морьтой сувинер, кофены машин, компьютер, архи, дарснуудыг авчээ. Жийптэй хулгайч гэж байх уу. Гэнэн байна даа, дороо олдох болно” хэмээн шууд дамжуулалт хийсэн байдаг.
Үүнээс гадна тэрбээр цахим хуудастаа пост оруулж, сошиал сүлжээнд ёс бус үг хэллэг хэрэглэж, бусад руу дайрч байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тэгвэл бид УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудалд хариуцлага тооцох эсэх талааар Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгээс тодруулахад,
-УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн доголдолтой холбоотой гомдол, санал ирсэн үү. Уг асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, хариуцлага тооцох уу?
-УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлыг харсан. Энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх байх. Яг одоогийн байдлаар авсан тодорхой арга, хэмжээ алга. Ямартай ч энэ асуудлын хүрээнд иргэдэд тодорхой мэдээлэл өгч, асуудлыг нэг талд нь гаргана. Мөн өнөөдөр хэрэгжиж байгаа хууль, журмын хүрээнд хэлэлцэж таарах байх. Би удахгүй хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх болно” гэсэн юм.
Хулгайн хэргийн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “ Тухайн асуудлыг гэмт хэргийн бүртгэлд авч, уржигдах хэргийн газрын үзлэг явуулж дууссан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.
| УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |