СУИС-ийн харьяа Соёл иргэншлийн сургуулийн 2014 оны төгсөгч ангийн оюутанг хоёрдугаар курсэд нь ангийнхан нь хүчирхийлсэн гэх мэдээлэл гарч, хохирогч өөрөө энэ тухайгаа хэвлэлд ярилаа. Энэ жил дөнгөж 18 нас хүрч байх ёстой алдрайхан охин хүний гарт амиа алдаад жил гаруйн хугацаа өнгөрч, гэм буруутнуудыг шүүх хурал явагдаж байна. Гадаа хүйтний эрч чангарч байгаа шиг хүний мөс улам муудаж, хүйт даасаар байна, нийгэмд. Тэр дундаа охид, эмэгтэйчүүдэд яасан ээлгүй, ямар харгис болж байна аа, хүмүүс.
Юм л бол эмэгтэйчүүдээ дээрэлхэж, тэднийг амь, амьдралаар нь хохироож байдаг улс боллоо.
Цэцгийг урган дэлбээлж байхад нь хэн нэгэн хиртэй гараараа хайр найргүй тасдан хаях шиг охидыг өсөн томорч, өндийн цэцэглэх гэж байхад нь нугачин дарж, тарчлаан зовоож, аминд нь хүрч байна. Турьхан охид хэнд чухам ямар тээг учруулдаг болоод харгис сэтгэлтнүүдээс амь гуйж, аврал ирж, бөмбөгнөн чичэрч байдаг юм бол. Ингээд бодохоор үнэндээ хариулт олдохгүй, даанч гомдмоор юм даа.
Амьдралд хөл тавьж байсан 19 нас. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, ирээдүйд мэргэжлээрээ салбартаа гялалзана гэж зорьж, суралцаж, амьдралын сайхан бүхнийг хүртэж, хүний хань, үрсийн ээж болно гэж итгэж явсан гэгээн үе. Атаархах нэгнийг үл тоож, амжиж бүгдийг гүйцээхээр тэмүүлж байсан нь лавтай. Гэтэл нэгхэн шөнийн дотор ангиараа нийлж байгаад амьдралыг нь там болгож, нүдний нь галыг бөхөөчихөж. Авран хамгаалах нь битгий гэл ойлгоод сонсчих нэг ч хүн байхгүй, харин ч хүйтэн харц шидэж, хэлбэл “Чи л хохино болно” гэж дооглон, даапаалж, доромжлон элэглэж байна гэхээр хэчнээн аймшигтай вэ.Ийм хэмжээнд, ингэж хүнийг амьдаар нь “хөнөөх” чинээ гэмт хэрэг хийчихээд хүн гэж яваад, аав, ээж болж, ажиллаж, амьдардаг нь бүр ч гайхмаар. Бодох тусам гол зурж, сэтгэл хөндүүрлэж, хоолой зангирч байна.
Тиймээс үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа улам сайжруулж, “Араатнууд”-д боломж бүү олго. Яг одоо охид руугаа залга. Охид ч гэлтгүй таны үр хүүхэд одоо хаана, хэнтэй нөхөрлөж, юу хийж явааг нь асуу.
| ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ЭНХРИЙ ОХИДОО “АРААТНУУД”-ААС АВРАН ХАМГААЛЪЯ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭЭ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |