Долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эхэн хэсэг болох Тосонцэнгэл сум Хялгант баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд, Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-75 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-50 см давсан байна. Харин Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 20 см давсан хэвээр байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд усны түвшин 10 см, Хутаг-Өндөр сум орчимд 25 см, Хялгант баг орчимд 5 см, Зүүнбүрэн сум орчимд 30 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
| Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |