ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн энэ хаврын төгсөгчид харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Ухаалаг хөтөч” нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшныг амжилттай хөгжүүллээ. Энэхүү аппликэйшн нь хоёр хувилбартай.
Эхний хувилбар нь хэрэглэгчийн урд буй объектуудыг хиймэл оюун ухаанаар таньж, тэдгээрийн зайг тооцоолж, монгол хэлээр аудио мэдээлэл хүргэнэ. Дараагийн шатанд, дуу хоолойгоор удирдах боломж бүхий системийг нэвтрүүлж, очих газрын маршрутын зааврыг дамжуулах юм.
Тус аппликэйшны мэдээлэл хүргэх функцууд нь 85-90 хувийн нарийвчлалтай ажилладаг. Системийг илүү сайжруулахын тулд хиймэл оюун ухааны гүнзгий сургалтын алгоритмуудад тулгуурлан хөгжүүлж байгаа гэж багийн ахлагч М.Түмэн-Аюуш хэлж байлаа. Энэ санааг Японд докторын зэрэг хамгаалсан багш С.Өлзийбаяр нь гаргаж, өнгөрсөн аравдугаар сараас хөгжүүлж эхэлжээ.
| ШУТИС-ийн төгсөгчид харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж аппликэйшн хөгжүүлжээ |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |