Хотын дарга захирамж гаргаж, сайжруулсан шахмал түлшийг БНХАУ-аас авах авахаар болсон гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. Ингэснээр ирэх намраас иргэд БНХАУ-д үйлдвэрлэсэн шахмал түлш хэрэглэнэ гэх. Бид энэ талаар НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Баярцэцэгээс тодрууллаа.
Г.Баярцэцэг “Сайжруулсан шахмал түлшийг БНХАУ-аас оруулж ирэхгүй. Хотын даргын шийдвэр гараагүй. Энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл байна. Ирэх намар халаалтын улирлаас өмнө 50 орчим мянган өрхийг цахилгаан болон хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байгаа. Хийн түлшинд шилжих гэж байгаа учраас сайжруулсан шахмал түлш хятадаас авах шаардлагагүй. Харин “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэлээ явуулж байгаа. Иргэдийн хэрэгцээг хангана” гэлээ.
| Г.Баярцэцэг: БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш авах Хотын даргын захирамж гараагүй |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |