“Цахим аялал” интерактив хичээлийг орон нутгийн сургуулиуд тодорхой хэмжээнд сургалтдаа ашиглаж эхэлсэн. Үүний нэгэн жишээ нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р сургууль 2021 оноос интерактив хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулан ашиглаж эхэлжээ. Интерактив хичээлийн талаар тус сургуулийн багшийн хөгжил, арга зүй хариуцсан сургалтын менежер П.Мөнхцэцэгтэй холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Танай сургууль интерактив хичээлийг яагаад сургалтдаа нэвтрүүлсэн бэ?
-Бид техник технологийн эрин зуунд амьдарч байна. Ялангуяа боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар хүүхдүүддээ шинэ мэдлэгийг олгох бүхий л боломжийг сургалтдаа ашиглах нь зөв. Сургалтын арга барилдаа салхи оруулах, хүүхдийн суралцах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэхэд интерактив хичээл чухал нөлөө үзүүлж байгаа.
-Багш нарт хэрхэн нөлөөлж байна?
-Сургуулийн удирдлагын зүгээс багш нараа хөгжүүлэх, сургалтын арга барилд шинэ зүйл нэвтрүүлэх тал дээр үргэлж дэмжиж ажилладаг. Манай багш нар интерактив хичээлийг судлаад, ашиглаад дадал болсон гэх үү дээ. Манай сургууль 80 гаруй багштай. Нийт багш нарын 70-80 хувь нь интерактив хичээлийг сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа. Бэлэн агуулга нь гарсан хичээлийг ашиглахад багш нарт амар байдаг.
-Ихэвчлэн ямар багш нар түлхүү ашиглаж байгаа вэ?

-Насны хувьд гэвэл залуу багш нар түлхүү ашигладаг. Харин интерактив хичээлийг хэзээ ашиглах уу гэдэг нь тухайн багшаас хамаарна. Хүүхдүүдийг сэдэлжүүлэх, мэдлэгээ бататгах, дүгнэлт, гэрийн даалгавар эсвэл шинэ хичээл гээд янз бүрээр ашиглаж байгаа. Бүлэг, хичээлийн онцлог бас нөлөөлнө.
-Интерактив хичээл хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байна гэж та дүгнэж байна?
-Хүүхдүүдийн техник технологийн мэдлэг үнэхээр сайжирсан. Интерактив хичээлийн үед хүүхдүүдийн нүд нь сэргээд ирдэг. Хичээлдээ идэвхтэй оролцоно, даалгавраа сайн хийнэ, мэдэж сурсан зүйлээ багш, ангийнхантайгаа хуваалцана гээд л. Хүүхдийн суралцах хүсэл, эрмэлзэлд хамгийн сайнаар нөлөөлж байна.
-Зөвхөн ангиас гадна хүүхдүүд гэртээ хичээлээ давтаж үзэх, гэрийн даалгавар хийхдээ бас интерактив хичээлийг үзэж байгаа. Гэр бүлийн зүгээс уг хичээлийн талаар хэр их мэдээлэлтэй байдаг вэ?
-Манай сургуулийн багш нар зочинтой хичээл гэж ордог. Үүнд сургуулийн удирдлага, залуу багш нар, эцэг эхийн төлөөлөл хамрагддаг. Тус хичээл дээр багш нар интерактив хичээлийг түлхүү ашигладаг. Хүүхдүүд нь хаанаас хэрхэн мэдлэг олж авч байгааг эцэг эхэд нь ойлгуулах нь зөв. Эцэг эхчүүдийн зүгээс интерактив хичээлийн талаарх сэтгэгдэл өндөр байдаг.
Энэхүү төсөл нь Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна. This project is being implemented with the support of the Ministry of Education, the General Authority for Education, and UNICEF Mongolia with the funding support of Maßvoll Stiftung, under the aegis of the Fondation de Luxembourg.
| П.Мөнхцэцэг: Интерактив хичээлийн үед хүүхдүүдийн нүд нь сэргээд ирдэг |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |