Засгийн газрын тусгай сангуудыг шүүж үзлээ. Заримыг нь татан буулгах санал оруулж, заримынх нь санхүүжилтийг нь зогсоохоор Төсвийн тухай хуульд өргөн мэдүүлээд байна. Тэгвэл энэ дундаас хөндөгдөөгүй үлдэж байгаа хэд хэдэн тусгай сан байна. Үүний нэг нь Спортыг дэмжих сан. Санхүүжилтийг нь харвал, Бмеийн тамир, спортын газар, Техник спортын төв ТӨААТҮГ, Монголын үндэсний сур, Жүдо бөхийн холбоо зэрэг спортын холбоодууд санхүүжилт авсан байна.
Харин хувь хүний төрийн бус байгууллагууд хэд хэдэн удаагийн санхүүжилт авсан нь анхаарал татаж байгааг танилцуулж байна.
Нэгдүгээрт, Хөдөлмөрийн баатар Г.Өсөхбаярын үүсгэн байгуулсан “Бөхбилэгт” дэвжээ Спортыг дэмжих сангаас 40 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Ингэхдээ, "Хамтарсан фитнесс" хөтөлбөрийг зохион байгуулахаар төсөл боловсруулж, санхүүжилт авсан байна. Архангай аймгийн бөхчүүдийн “Бөхбилэгт дэвжээ”-г судалж үзвэл, Удирдах зөвлөлийн даргаар нь дархан аварга Г.Өсөхбаяр бүртгэлтэй байдаг. Харин Н. Алтаншагай гүйцэтгэх захирлаар нь ажилладаг ажээ. Уг дэвжээг 2019 онд Намсрайжавын Алтаншагай, Мишкагийн Батжаргал, Гэлэгжамцын Өсөхбаяр, Ламжавын Уртнасан нар хамтран үүсгэн байгуулж байсан байна. Харин дээрх хүмүүс хувьцаа эзэмшигчээс нь хасагдаж, Г.Өсөхбаяр, Н.Алтаншагай нар хариуцан ажиллаж байна.
Ноцтой нь, 2019 онд Монгол бөхийн спортыг хөгжүүлэх, хувь нэмэр оруулах, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийнхэнийгээ бэлтгэх, Архангай аймгийн харъяат бөхчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх, судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа эхлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ч тэр жилдээ Спортыг дэмжих сангаас халаасалжээ.
Хоёрдугаарт, Архангай аймгийн залуучууд оюутны холбоо Спортыг дэмжих сангаас 73 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Ингэхдээ, Архангай аймгийн зүүн бүсийн залуучууд оюутны нийтийн биеийн тамирын хөгжлийг дэмжих төсөл боловсруулж, сангаас санхүүжилт авсан байна. Уг төрийн бус байгууллага нь одоогоор үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, татан буугдсан мэдээлэл байхгүй байгаа юм. Мөн Спортыг дэмжих сангаас Архангай аймгийн зүүн бүсийн залуучуудыг хөгжүүлэхээр авсан 73 сая төгрөгийн санхүүжилтээ хэрхэн зарцуулсан нь ч тодорхойгүй байх ажээ.
Гуравдугаарт, Төв аймгийн залуус Төрийн бус байгууллага нь 40 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Дөрөвдүгээрт, Хэнтий нэг үе Төрийн бус байгууллага нь 30 сая төгрөгийн санхүүжилт авч, "Зүрхээ хайрлая" спортын олон төрөлт наадмын төслийг боловсруулжээ.
Тавдугаарт, Энх орших эрх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага 27 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Зургадугаарт, Хөвсгөлийн манлайлагч залуус төрийн бус байгууллага 20 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Энэ мэтээр төрийн бус байгууллагын санхүүжилтийн цуваа үргэлжилж, 2017 онд 600 сая, 2018 онд 2.4 тэрбум, 2019 онд 1.8 тэрбум төгрөг Спортыг дэмжих сангаас гарчээ.
| ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР СПОРТЫГ ДЭМЖИХ САНГААС БӨХБИЛЭГТ ДЭВЖЭЭГЭЭРЭЭ ДАМЖУУЛАН 40 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |