Экологийн асуудал хариуцсан алба хаагчид хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал:
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэн 42 настай М гэгч нь зургаан тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж,тээвэрлэсэн;
- Дархан-Уул аймгийн Орхон сум хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн иргэн 28 настай Н нар нь "Илдэн игүүшин" нэртэй ховор ургамал зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан;
- Төв аймгийн Заамар сумын нутаг тусгай хэрэгцээний эрүүл газарт 37 настай иргэн Б нь бусадтай бүлэглэн хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлосон.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хориглосон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 264, 2013 оны 7 дугаар тогтоолоор тус тус "Ховор" амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д тус тус бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ 153-р тогтоолоор “Илдэн игүүшин” ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгааг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.
| Нэн ховор хар сүүлт зээр агнасан хэргийг илрүүлжээ |
|
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |