Хүйсийн говийн уудам нутаг Дөргөний хүрэн тал руу зэрэглээтэж, хөх уулсын орой дүнхийж, хээрийн салхи үе үехэн чимээ өгч, усны шувууд ганганалдсан дэлгэр сайхан зун Хөхморьт суманд “бараалхжээ”. Тэртээд автозам алсарч, их Монгол элстэй хаяа залган, дөрөө харшуулан орших буйдхан сумыг Хөхморьт гэнэ. Хөхморьт сумын Цоохор багийн малчид Дөргөний хүрэн талын зүүн эмжээрт зусацгааж байна. Чандманилан буусан гурван гэрийн яндангаар аргалын хөх утаа суунаглаж байх. Хөндий дүүрэн цагаан тоос будангуйрах талд адуун сүргээ хураажээ. Давхиад очвол Цоохор багийн уяачид наадмаар сойх хүлгийнхээ зүсийг шинжлэх гэж найр наадам шиг “юм” болгож байх.
Энэ үеэр ид насны хэрнээ ижилхэн дээл, бүс, малгайгаар гангарч, нэгнээсээ зөвлөж, учирлан асууж, аминчлан ярьдаг ихэр ах, дүү хоёртой танилцлаа. Саяхан урласан уу гэмээр хүрэн эмжээртэй улаан даавуун дээл, алдарт уяачийн тэмдгээр тамгалсан улаан залаатай малгай, хромон гутал өмсөж, адуутай ноцолдсон тэднийг Энхтуяагийн Гансүх, Батсүх гэдэг. Тэд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор багийн уугуул. Тэр дундаа түмэн адууны өлгий болсон Хөхморьт суманд адуун сүргээ өгсөж яваа ид насны уяачид. Ах Батсүх нь сумын алдарт уяач бол дүү Гансүх нь аймгийн алдарт уяач гэнэ. Наймдугаар ангийн сурагч байхдаа л өвөө, ээжийгээ дагаж малчин болсон тэд Хөхморьт сумын хойд хэсэг Дөргөний хүрэн тал, Цоохор нуурын хөвөөгөөр малаа бэлчээж, адуун сүргээ өсгөж яваа залуу малчин ажээ.
Ховорхон олдох ихэр заяанд мэндэлж, төрсөн цагаасаа л нэгнээсээ салалгүй яваа тэдний бага нас Цоохорт нууранд өнгөрсөн. Өвөөгөө дагаж мал маллах ухаанд, ээжийгээ харж хүн болох ухаанд суралцсан гэж ярих тэд өдгөө 33 настай. Адууныхаа захаас цэрэгт явах гэж л нэг холдсон. Тэрнээс хойш холдоогүй гэнэ. Сумын төвд хоёр хонохоороо адуугаа санаад, гэрийнхээ гадаа хувцсаа тайлж хаячихаад адуу руугаа хурдалдаг гэсээр бидний яриа эхэллээ.
| ХӨХМОРЬТ СУМЫН ИХЭР АДУУЧИН: АДУУН СҮРГЭЭ 500 БОЛГОЖ ӨСГӨӨД, УЛСЫН АЛДАРТ УЯАЧ БОЛНО |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |