ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлуудын өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр хүрээлэнгийн захирлууд 2020-2021 онд хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөө, урсгал засвар, хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн ажлын явц байдлын талаар танилцуулга хийсэн юм.
Ингэхдээ дийлэнх нь хүрээлэнгийн барилгын насжилттай холбоотой урсгал завсар хийх, өргөтгөл барих, шаардлагатай тоног төхөөрөмж авахад хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Зарим хүрээлэнгүүдийн хувьд нийслэл хоттой хамтран ажиллах боломж бүрдэж, энэ хүрээнд хийх боломжтой ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал Физик, технологийн хүрээлэн өнгөрсөн жил хаягдал шилээр барилгын дулаалгын материал буюу шилэн хөөс хийж, загварын байшин барьсан. Өнөө өвөл тус байшингийн дулаан алдагдлыг хэмжих туршилт явуулж, дулаан алдагдалгүй болохыг нотолжээ. “Нийслэл хотын захиргаанаас Улаанбаатар хотын хуучин орон сууц дулаалахад 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ тооцоолсон мөнгөнөөсөө 7 тэрбумаар нь шилэн хөөс үйлдвэрлэх үйлдвэр байгуулчих юм бол хуучин орон сууцнуудыг бараг үнэгүй дулаалах боломжтой” гэдгийг ФТХ-ийн захирал П.Алтанцог хэллээ.
Мөн Бoтаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох ”2020 онд Ботаникийн цэцэрлэгийн ашиглаагүй талбайд гоёл, чимэглэлийн мод сөөг тарьж ургуулна. Энэхүү мод сөөгийг Нийслэлтэй гэрээ хийж худалдан борлуулах талаар ярилцаж тохиролцоод байна” гэв.
Төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Урсгал засвар хөрөнгө оруулалт болон шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах асуудлыг шат дараатай шийдвэрлэх боломжтой. Ирэх жил Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100 жилийн ой тохионо. Тиймээс 2020 он бол шийдвэрлэх жил учраас судалгааны ажлын үр дүнг нэн тэргүүнд сайжруулах, Инновацийн бүтээгдэхүүний үйлчилгээг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах, гадаадтай хамтарсан төсөл хөтөлбөрөө нэмэгдүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ чадавхижуулж ажиллах”-ыг захирлуудад үүрэг болголоо.
ШУА-иас 2019 онд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн хоёр захирлыг шалгаруулсныг тус зөвлөгөөний үеэр урамшууллаа. Энэ нь уламжлалт ажил бөгөөд 2019 оны шилдэг захирлаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар шалгарсан байна.
| Захирлуудын өргөтгөсөн зөвлөгөөн боллоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |