Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 2760 иргэн ханджээ. Эдгээрээс өргөдөл гомдлын шинжтэй 713, санал мэдээллийн шинжтэй 540, зөвлөгөө, зөвлөмж хүссэн 1507 иргэнийг холбогдох зөвлөгөө, зөвлөмжөөр ханган 32 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.
Хямдарсан бараанд НӨАТ-ын баримт олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам: "Иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн дийлэнхийг барилга, орон сууц, худалдаа үйлчилгээ, харилцаа холбооны салбарт гарч буй гомдол эзэлж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна.
НӨАТ-ын баримтгүй гомдлыг хүлээж авахгүй байгаа. НӨАТ-ын баримтын үйл ажиллагаанд Татварын байгууллага хяналт тавин ажилладаг. Гэхдээ бид хэрэглэгчийнхээ эрхийг хангах үүднээс, тухайн гаргаж байгаа өргөдөл, гомдол нь хуулийн дагуу байх ёстой учраас худалдааны байгууллагуудад НӨАТ-ын баримт өгч байгаа эсэхэд нь шаардлага тавьдаг.
Хямдарсан бараанд НӨАТ-ын баримт олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэглэгч худалдаа, үйлчилгээ авч байгаа бол холбогдох журмын дагуу НӨАТ-ын баримтыг авах ёстой. Энэ жил Аж ахуйн нэгж байгууллагуудыг торгох биш урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хямдрал бүрт хяналт тавьж ажиллана.
Мөн харилцаа холбооны салбар болон боловсролын салбар дахь гомдол өсөх хандлагатай байна. Худалдаа үйлчилгээний газрууд хямдрал зохион байгуулах болсон. Энэхүү хямдралын үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх ёстой.
Тухайн бараа, бүтээгдэхүүнээ хямдарсан гэж зах зээлийн ердийн үнээр зарж, иргэд хэрэглэгчдийг хохироож, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 5.0 сая төгрөгөөр торгодог байгаа” гэсэн юм.
| Ш.Цэрэндулам: Хямдарсан бараанд НӨАТ-ын баримт олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |