"Эргэлт.мн" мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа "Эргэлт.мн" сайтын эрхлэгч, сэтгүүлч Э.Хүрэлбаатарын "Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман" нийтлэлийг долоо хоногийн онцлох нийтлэлээр танилцуулж байна.
Өндгөвчний хорт хавдар гэх аюулт өвчин туссан гэх оноштой охин мэс засалд орохоор ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн үүдэнд ээлжээ хүлээж сууна. “Ээж ээ, охин нь мэс засал хийлгээд амьд гарч ирж чадахгүй бол яах юм бэ. Миний зүрх өвдөөд, айгаад байна” гээд уйлаад л байх. Дөнгөж 40 нас хүрч байгаа болов уу гэмээр хосууд охиныхоо гараас атгачихаад “Миний охин битгий ай. Эдгэрээд л гараад ирнэ. Их мундаг эмч нар миний охинд хагалгаа хийх юм байна лээ” гэж тайтгаруулах. Амьдралыг гэгээнээр харж, сайн сайхан болгон руу тэмүүлж яваа, дөнгөж 13-хан настай охин хорт хавдартай гэдгээ мэдээд сэтгэл санааны хямралд орсон нь царай төрхөөс нь тодорхой харагдаж байлаа.
Сүүлийн хэдэн сар бие нь өдөр ирэх тусам сульдаад, байнга унтаад байдаг болжээ. Мөн хэвлийгээр нь үе үе хатгуулж өвдөөд байгааг тоолгүй яваад л байж. Гэтэл саяхны нэг өдөр гэдэс нь мушгирч, хүчтэй өвдсөнөөр Хэнтий аймгийн эмнэлэгт яаралтайгаар хүргэгдсэн байна. Эмч “Олгой нь үрэвссэн” гэх оноштойгоор охиныг мэс засалд оруулжээ. Аймгийн мэс заслын эмч мухар олгойг нь авч байхдаа өндгөвчнийх нь хажууд том хэмжээтэй хавдар байгааг илрүүлсэн байна. Ингээд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс засалд яаралтай бичиг хийлгээд явуулсан гэнэ. Улмаар нарийн шинжилгээ хийлгэж, эход харуулаад хорт хавдар гэдгийг эцэслэн оношилсон юм байна. Охин аав, ээжээсээ “Гадаа гоё дулаахан байх шиг байна. Гурвуулаа хамтдаа гадаа гарчихаад, наранд хоёрхон минут зогсчихоод мэс заслын өрөөнд очьё” гэж гуйх. Охин мэс заслаа даахгүй байж магадгүй гэж бодоод аав, ээждээ эрхэлж, хэдхэн хором минутыг ч болов хамтдаа өнгөрүүлэх гэж зүтгэж буй нь энэ бололтой.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч, клиникийн профессор А.Цэнджавын өглөөнөөс орой хүртэлх борви амсхийх завгүй ажлын нэг өдөр ийм л дүр төрхтэй эхэлдэг юм байна. Цэндээ эмч өнөөдөр дөрвөн том хагалгаатай. Элэгний хавдартай таван сартай охин, цөсний хүүдий нь тэр чигтээ чулуужиж, элэг, нойр булчирхай нь үрэвссэн 14 настай охин, өндгөвчний хорт хавдартай 13 настай охин, бөгснийх нь хуниас идээлж, шулуун гэдэс нь үрэвсчихсэн хүүд мэс засал хийх ёстой.
Дэлгэрэнгүйг https://ergelt.eccold.top/news_full/154/single/2002 холбоосоор уншина уу.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |