Дэлхий нийтийг хамарсан Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Түүний дотор бүх шатны сургууль цэцэрлэгийн хичээлийг тодорхой хугацаанд хааж, 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох боломж нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Гэвч иргэн бүр онцгой хариуцлагатай байх энэ цаг үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдэж байна. ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгдэж, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч, зөрчил 3131 бүртгэгдэн 61,6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98.7 хувиар тус тус өссөн байна.
Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 108,8 хувь өсч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар нэмэгджээ. Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар бүх аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГ, хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүллээ. Чиглэлд: нийгэмд үүсээд буй дээрх нөхцөл байдалтай уялдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутагт дараах арга хэмжээнүүдийг төлөвлөж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар дараах чиглэлийг хүргүүлж байна.
Үүнд: Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд, ахмад настан үл хайхрагдсан тохиолдол, ахуйн хүрээний архидалтын талаарх мэдээ мэдээллийг иргэд, аж ахуй нэгж, заавал мэдээлэх үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдаас авч бүртгэх, гэр бүлд түшиглэсэн хариу үйлчилгээ үзүүлэх шуурхай баг ажиллуулах Орон нутгийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг тухай бүр авч, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран ажиллах Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний бэлэн, шуурхай байдлыг хангаж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлагыг хангасан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх Архины хэрэглээнээс татгалзах тухай олон нийтийн санал санаачлагыг өрнүүлэх гэжээ.
| Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах талаар чиглэл хүргүүллээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |