Жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхлэгч, гуталчин Ц.Үнэнбаатартай бизнесийнх нь талаар ярилцлаа.
-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач. Яагаад гутлын цех ажиллуулахаар шийдсэн бэ?
-Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ц.Үнэнбаатар гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн. 2002 онд Улаанбаатар хотод ирээд янз бүрийн ажил хийж үзсэн. 2004 онд эхнэртэйгээ танилцаж, 2006 онд гэрлэсэн. Эхнэртээгэй гутлын үйлдвэрт 4-5 жил ажиллаж байгаад БНСУ-руу ажил хийхээр явсан. Удалгүй Монголд ирээд дахин гутлын үйлдвэрт долоон жил ажилласан. Тэр үед бараа материал хаанаас, яаж авдаг тухай мөн ажлын дадлага туршлагатай болж, хүнээс үг сонсож сурах, хүнтэй зөв харилцах гээд олон зүйл сурсан. Тэгээд өөрийн гэсэн гутлын цехтэй болох зорилго, мөрөөдлөө биелүүлж, цехтэй болсон. Өмнө нь гутлын үйлдвэрт ажиллаж байсан болохоор цехтэй болоход нөлөөлсөн.

-Та цехтэй болохоосоо өмнө гэртээ гутал хийж байв уу. Шууд ажлын байртай болсон уу?
-2018 онд дүүгээ Япон руу явуулсан. Тухайн үед мөнгө, санхүү муу байлаа. Гэсэн ч хүнээс мөнгө зээлээд гутал хийх материал худалдаж, Нарантуул зах дээр ганц, хоёроор нь барьж яваад зардаг байсан. Тухайн үед гэртээ бие дааж хийж байсан болохоор хүн их голдог байсан. Гэсэн ч сэтгэлээр унаж, бууж өгөөгүй хүмүүст загнуулаад муу хэлүүлээд, гологдоод явдаг байсан. Харин алдаа дутагдлыг маань засаж, хэлж өгсөн хүмүүсийн үгийг сонсож, алдаагаа засаж, дахин давтахгүй байхыг хичээдэг байсан. Тэгээд мөнгөө цуглуулж байгаад 2018 оны есдүгээр сард эсгүүрийн машин авч, оёдлын ажлаа эхлүүлж, ажлын байртай болж байсан.
-Та хэчнээн хүн цалинжуулдаг вэ. Өдөрт хэдэн гутал бэлэн болдог вэ?
-Өнгөрсөн жил хуримтлуулсан мөнгөөрөө урьдчилгаанд хамрагдаж хашаа байсан худалдаж аваад ажлын байр бий болгосон. Одоо манай цехэд 12-13 хүн ажиллаж байна. Өдөрт 15 гутал борлуулахад бэлэн болдог. Манай ажилчид хийснээрээ цалинждаг. Өдөрт ойролцоогоор 70-80 мянган төгрөгийн ажил хийдэг.
-Та гутлаа хэрхэн яаж борлуулдаг вэ. Орон нутаг руу явуулдаг уу?
-Анх миний хийсэн гутлыг голж "Дахин битгий авчраарай" гэж байсан хүмүүс одоо гуйгаад авдаг. Харин миний алдаа дутагдлыг хэлээд авч байсан хүмүүстээ илүү хүртээмжтэй өгөхийг хүсдэг. Гэхдээ нэгэнд нь өгөөд нөгөөд нь өгөхгүй байна гэж байхгүй. Манайх өдөрт 50-70 гутал борлуулдаг. Хөдөө орон нутаг руу түгээж ажиллахыг хүсдэг. Одоо 4-5 аймагт хүргэж ажиллаж байна.

-Та Дэлхийн банкнаас зээл авсан юм билээ. Зээл авахад тавигдах шаардлага нь ямар байсан бэ?
-Дэлхийн банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан. Тэгээд мөнгө нэмж 27 сая төгрөгөөр татлагын машин авсан. Ажлын бүтээмж сайтай чухал машин бий. Би Дэлхийн банкнаас автомашинаа барьцаалж зээл авсан. Зээл авахад тулгарсан асуудал байхгүй. Зээл цаг тухай бүрд нь төлж байгаа. Болдог бол дахин зээл авч үйлдвэрийн машинтай авах юм сан гэж боддог.
-Таны дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Компанитай болж нэрийн гутал гаргах мөрөөдөлтэй. Мөн аймаг бүрд гутлаа борлуулахаар зорьж байгаа. Өөрийн гэсэн компанитай болчихоод шинэ жилээ нижгэр тэмдэглэх юм сан гэж мөрөөддөг. Мөрөөдөл маань удахгүй биелэх байх гэж бодож байна. Залуучуудад хандаж хэлэхэд, хийж байгаа ажлаа хэзээ ч битгий голоорой гэж хэлмээр байна.
| Ц.ҮНЭНБААТАР: Хийсэн гутлыг минь голж, “Дахиж битгий авчраарай” гэж байсан хүмүүс одоо гуйгаад авдаг |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |