Рио Тинто компани 2020 онд үйл ажиллагаа явуулдаг 35 улсад нийт 8.4 тэрбум ам.доллар төлжээ. Энэ өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тус группийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг Австрали Улсад 6.8 тэрбум ам.долларын татвар төлсөн бол манай улсад 2020 онд 277 сая ам.долларын татвар төлжээ. Энэ нь үйл ажиллагаа явуулдаг 35 улсаас гуравдугаарт орох үзүүлэлт гэнэ.
Тус компани албан ёсны цахи хуудаснаа “Бид 2010 оноос хойш өссөн дүнгээр нийт 2.8 тэрбум ам.долларын татварыг Засгийн газарт төвлөрүүлж, Оюу толгой төсөлд 11.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн, Монгол Улс болон аймаг орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байна. Бид үйл ажиллагаа явуулдаг улс орнуудынхаа хуулийн дагуу татвараа цаг хугацаанд нь тогтмол төлдөг. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Монгол Улсад төлөх татвар, АМНАТ-ийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна” хэмээн мэдээлжээ.
Рио Тинто нь уул уурхайн салбартаа татвараа ил тодоор тайлагнах, олон нийтэд мэдээлэх санаачилгыг анхлан гаргасан компаниудын нэг бөгөөд арван жилийн өмнөөс засгийн газруудад төлж буй татвар, төлбөрөө ил тод нээлттэй тайлагнасаар ирсэн билээ.

| Рио Тинто групп 2020 оны татварын тайлангаа танилцууллаа |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |