Биднийг очиход тус байрны жижүүр гадна орчны цэвэрлэгээ хийж байв. Шатаж, харласан хөөсөнцөр, хагарсан шил, дутуу шатсан машины дугуй зэргийг дааж ядан хогийн цэгт аваачих аж. 34 дүгээр байр нэг орцтой бөгөөд хаалгаар дөнгөж ороход л утаа үнэртэнэ. Толгой эргэм үнэр нь хуванцар сав шатаахад үнэртдэгтэй адил хурц байв. 77 өрхийн 300 гаруй хүн амьдардаг энэ байрыг “Легаси” ХХК барьж, ашиглалтад оруулаад дөрвөн жил болж байгаа аж. “Гэрээний хугацаа дууссан учир тухайн байгууллага хариуцлага хүлээхгүй” гэдгийг тус байрны СӨХ-ны дарга Н.Оюунчимэг хэлж байлаа. Тэрбээр “Галын дохиолол нь ажилдаггүй гэсэн яриа гарсан. Айл бүрийн аюулгүйн систем, дохиолол хэвийн ажиллаж байгаа.
-Гал гарах үед та гэртээ байсан уу?
Гал гарч эхэлсэн гэх 17 тоотын эзэн М-ийн гэрт бид орлоо. Тагтныхаа хаалгыг бүтэн дэлгэчихсэн тоос, тортогоо угааж байв. Тагт талдаа гал тогоотой бөгөөд тэр хэсэгт ямар нэгэн шатаж түлэгдсэн, харалсан зүйл харагдсангүй. Гал гарах үеэр гэртээ байсан эсэхийг тодруулахад “Намайг гадуур ажилтай явах үед танихгүй дугаар залгасан. “34 дүгээр байрны жижүүр байна. Танайхаас гал гараад, байр шатаж байна гэсэн. Энэ ирсэн дуудлага нь байна 16.42 цаг гэж байгаа биз. Манайхаас гал гарсан гэдэгт би эргэлзэж байгаа. Хажуу айлын тагт болон манай тагтны зүүн хэсэг илүү шатсан байгаа. Юу болж байгааг нь мэдэх юм алга. Ямар ч байсан гэрээ цэвэрлэж сууна хэмээн ярьсан юм. Тэдний тагтан дээр гарч дээш харвал шатсан хана барилгын галд өртөөгүй хэсгээс дотогш 20 см орчим цөмөрсөн байсан юм. Хэн нэгний хайхрамжгүй байдлаас тамхины иш доод айлын тагтруу унах төдийд л гал авалцах боломжтой гэдэг нь илт харагдаж байлаа.
| “Легаси” Компани дөрвөн жилийн настай барилга хэдийг барьсан бэ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |