Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан вебинарыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүд шаардлагатай урт хугацааны санхүүжилтээ олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд нь бодлогоор дэмжлэг үзүүлж, татвар, эрх зүйн зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Тиймдээ ч биржид бүртгэлтэй компаниудыг Монголын болон гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, хувьцаат компаниудын тайлан, мэдээ, мэдээллийг англи хэл дээр гаргах, түгээх, хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг сайжруулах зэрэг чиглэлд анхаарч ажиллаж байна.” гэдгийг онцолсон юм. Тус вебинараар ҮЦГ-ын дарга Б.Дөлгөөн Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвийн талаар танилцуулахын сацуу Торонтогийн хөрөнгийн биржийн Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс хариуцсан Бизнес хөгжлийн захирал ноён Graham Dallas давхар бүртгэл, гадаадын үнэт цаас гаргагчид тавигдах нөхцөл, шаардлага, бүртгэлийн онцлох зохицуулалтууд болон тайлагналын шаардлагын талаар банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчид болон олон улсад үнэт цаас гаргах сонирхолтой аж ахуйн нэгж, компаниудад мэдээлэл өгсөн юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох хүрээнд цаашид энэ төрлийн вебинарыг цуврал болгон зохион байгуулахаар ажиллаж байна.
| Торонтогийн хөрөнгийн биржтэй хамтран вебинар зохион байгууллаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |