Хэрвээ Оюутолгойн далд уурхайн төслийг зогсоовол манай улсын эдийн засаг хэрхэн хямрахыг эдийн засагчид тооцоолж буй. Наад зах нь ам.долларын урсгал зогсч, төгрөгийн ханш өсөж, шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь дамжиггүй. 2013 онд далд уурхайн бүтээн байгуулалт зогсоход Монголын эдийн засаг хямарч, ам.долларын ханш өсч байсан. Хөл хорионы улмаас эдийн засаг минут, секунтээр хямарч буй энэ үед Оюутолгойн төслийг зогсоовол иргэдийн амьдрал илүү дордоно гэдгийг зарим эдийн засагч хэлж буй.
Гэхдээ Оюутолгойн асуудал зөвхөн өчигдөр яригдсан зүйл биш юм. Нэлээд хэдэн сарын өмнөөс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Дубайн гэрээг цуцлах саналыг “Рио Тинто”-д тавьсан” гэх мэдээлэл өгч байсан. Түүнчлэн Засгийн газраас урьд хожид байгаагүй том Ажлын хэсэг гарч түүнийг нь Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа бөгөөд аль болох Монгол Улсад илүү үр ашигтай гэрээ болгож өөрчилнө хэмээж байв. Тэрбээр оны өмнө хөрөнгө оруулагч талтай цахимаар хуралдаж, “Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай”хэмээн яаравчлуулсан байдаг.
Мөн Монгол Улсын Засгийн газар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, албан бичиг явуулсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 4-нд Засгийн газраас “Рио Тинто”-д хаягласан албан бичигт манай улс “Оюу толгой” төслөөс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо гарсан нь эргэлзээ төрүүлж байгааг дурджээ.
Түүнчлэн Татварын ерөнхий газраас Оюутолгой ХХК-ийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.доллар буюу 649 тэрбум төгрөгийн акт тавиад байгаа нь Засгийн газарт том асуудал үүсгээд байна. Харин Оюутолгой компани үүнийг нь төлөхгүй гэдгээ мэдэгдэж, Арбитрын шүүхэд шилжүүлээд байгаа аж. Өмнөх шүүхийн асуудал эцэслэгдэн шийдэгдээгүй байхад Засгийн газар дахиад Арбитрын шүүхэд очих болж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид 2013-2014 онд 130 сая ам.долларын татварын маргаанаар Арбитрын шүүхэд очиж байсан билээ. Тэгэхээр энэ удаагийн маргаанд Засгийн газар ялалт байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа аж.
Учир нь, манай улс 2011 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиа өөрчилсөн мөн 2013 онд Хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилсөн нь Арбитрын шүүхэд ялагдах магадлал өндөр байгаа аж. Арбитрын шүүхийн үйл ажиллагаа 12-18 сар үргэлжилнэ хэмээн үзэж буй. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл хөрөнгө оруулагчдын өмнө далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал мөн үлдэж байгаа юм.
| Оюутолгойн далд уурхайн төсөл зогсвол 2013 оны эдийн засгийн хямралыг давтана |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |