Дэлхий нийтэд дижитал техник үсрэнгүй хөгжиж, орчин үеийн хувь хүн болон байгууллагын харилцаа нүд ирмэх зуур шинэ түвшинд гарч, бидний төсөөлж ч байгаагүй технологиуд шил шилээ даран нэвтэрсээр байна. Гэвч дижитал технологийн энэхүү үсрэнгүй хөгжил бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ, үүнийг яаж давуу тал болгон ашиглах вэ?
(1).jpg)
Энэхүү асуултын хариултыг олохоор олон нийт, ялангуяа залуу гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан “Нэмье-Дижитал хөтөлбөр” өдөрлөгийг Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкууд хамтран өнгөрсөн бямба гарагт “Зайсан хилл” цогцолборт зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн үед нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, цахим банкны тухай мэдээлэл өгч ажилласнаас гадна трэнд болж буй сэдвийн хүрээнд, тухайлбал дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн өөрийн амьдралдаа зөв ашиглах, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй хэрэглээгээ хэрхэн хангах вэ зэрэг шинэлэг санаа бүхий илтгэлүүдийг тавьсан юм. Тухайлбал, ХААН Банкийг төлөөлж Бизнес шинэчлэлийн газрын захирал О.Баттулга “Дижитал мэдлэг амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулахын давуу талыг олон өнцгөөр тайлбарлалаа.
.jpg)
Өдөрлөгийн үеэр ХААН Банкны ажилтнууд хүрэлцэн ирсэн зочдод зах зээлд шинээр нэвтрүүлсэн онлайн цалингийн зээлийн бүтээгдэхүүн, мөн өөртөө үйлчлэх киоск машинаа танилцуулж, мөн газар дээрээс нь шууд зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн нь тун онцлууштай байлаа. Онлайн цалингийн зээлийн үйлчилгээний онцлогийг дурдвал, зээл авах хүсэлтээ ганцхан минутад илгээж, шаардлага хангасан тохиолдолд салбар нэгжид нэг л удаа хандан гэрээ байгуулаад 30 сая төгрөг хүртэлх төгрөгийн зээлийг авах боломжтой юм.
ХААН Банк нь харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн дижитал технологи бүхий шинэлэг үйлчилгээг санал болгосоор ирсэн бөгөөд “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машинаа яг жилийн өмнө мөн “Дижитал гарц” өдөрлөгийн үеэр танилцуулж байсан билээ. Киоск машин нь АТМ болон бусад төхөөрөмжөөс эрс ялгаатай шинэлэг технологи бөгөөд дансны тодорхойлолт, банк хоорондын өндөр дүнтэй гүйлгээ, зээлтэй зээлгүй эсэх лавлагаа, цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжтой. Банкны зүгээс энэ оны сүүлч, ирэх оны эхээр 100 киоск машин нэмж суурилуулахаар зорин ажиллаж байна.
Дашрамд дурдахад, өнөөгийн залуу гэр бүл, эцэг эхчүүд амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг эрмэлздэг болсон нь энэхүү “Нэмье-Дижитал хөтөлбөр” өдөрлөгөөс ажиглагдаж байлаа. Оролцогчдын зүгээс цаг үеэ мэдэрсэн, хэрэгтэй чухал арга хэмжээ боллоо хэмээн онцолж байсан юм.
| Дижитал мэдлэг амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |