Юанийн ханш тогтмол өсөж байгаа бөгөөд Хятадын төв банкнаас уг өсөлтийг хязгаарлахаар интервенц хийсэн. Гэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Энэ талаар эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
-Өнгөрсөн долдугаар сараас хойш юанийн ханш тогтмол өслөө. Хятадын төв банкнаас ханшийн өсөлтөд интервенц хийж, өсөлтийг хязгаарласан хэдий ч юань улам чангарсаар байна. Үүний шалтгаан юу вэ?
-Цар тахлын үеэр Хятадын эдийн засаг хүчтэй цохилтод орсон хэдий ч халдварын тархалтыг хяналтандаа авч, эдийн засгаа сэргээсэнтэй холбоотойгоор II улиралд тус улсын ДНБ 3.2 хувийн өсөлттэй гарсан. Мөн улс орнуудын эдийн засгийг хэмжих чухал үзүүлэлт болох худалдан авалтын индекс /PMI/ нь Хятад Улсын хувьд өнгөрсөн сард 51.5 хувьд хүрсэн нь тус улсын эдийн засаг, бизнесийн нөхцөл байдал сайжирч буйг харуулж байна. Үүнээс улбаалан дэлхий нийт юанийн ханшийг өснө гэсэн хүлээлттэй байгаа. Хэдий Хятадын төв банкнаас валютын ханшийг тогтмол барих зорилгоор интервенц хийж байгаа ч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь үнэн. Эсрэгээрээ АНУ цар тахлын улмаас үүссэн санхүүгийн хямралтай тэмцэхийн тулд их хэмжээний ам.долларыг хэвлэн зах зээлд нийлүүлж байгаа. Энэ нь эргээд ам.долларын юаньтай харьцах ханшийг сулруулж байна.
-Энэ нь манай улсад ямар үр дагавар үзүүлэх вэ?
-Манайх нүүрсийг юаниар зардаг учир эерэг нөлөө үзүүлнэ. Тодруулбал, юань өөрөө ам.долларын эсрэг чангарч байгаа нь манай улсын экспортын орлогод эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Гэвч манай улс дийлэнх импортоо юань биш ам.доллароор гаргадаг. Тэр утгаараа манай улсын худалдааны тэнцэлд таатай үзүүлэлт болно.
-Нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлнэ гэлээ. Гэтэл Хятадын нүүрсний хэрэглээ улам бүр багасна. Энэ нь нүүрс экспортлогч орнуудад сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үзэж байгаа?
-Шинжээчид Хятадын нүүрсний хэрэглээг улам багасна гэж үзэж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь урт хугацааны том зураглал. Хятадын нийт нүүрсний хэрэглээний 10 хувь нь импорт байдаг. Түүний 20-30 хувийг манайх нийлүүлдэг гэсэн үг. Тэгэхээр манай улсын нүүрсний экспортод нөлөөлтлөө удна гэсэн үг. Ойрын 2-3 жилийн хугацаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй.
-Зохиомол хөөрөгдүүлж байгаа асуудалд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Эдийн засагч хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Зохиомол гэхээсээ илүүтэй макро эдийн засгийн суурь байдлаар хөдөлж байна. Юанийн ханшийн өсөлт, бууралт нь валютын зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдож байгаа. Өмнө нь валютын ханшийг төв банкнаас нь хатуу барьдаг байсан. Одоо тийм биш. Түүнчлэн Хятад Улсад юанийн хэрэглээг нэмэгдүүлэх сонирхол байгаа. Дэлхийн нийт гадаад валютын нөөцийн ердөө хоёр хувь нь л юань бөгөөд 60 орчим хувь нь ам.доллар байдаг. Үүнийг өөрчлөх хүсэл тэдэнд бий. Үүний тулд чанга валют хэрэгтэй. Юань Хятад Улсын төлбөрийн тэнцэлд огцом хохирол учруулахгүй бол дахиад ч чангаруулах орон зай байгаа.
| Г.Ганзориг: Юанийн ханш ам.долларын эсрэг чангарч байгаа нь манай улсын экспортын орлогод эерэгээр нөлөөлнө |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |