“National Geographic” сэтгүүл өнгөрсөн жил нээлтээ хийсэн шинжлэх ухааны түүхэн таван ололтыг онцолжээ. Хүн төрөлхтөн, ертөнцийн үүсэлтэй холбоотой шинжлэх ухааны ололтуудыг шинээр нээн илрүүлж байгаа нь дэлхий нийт үнэн түүхтэйгээ илүү ойртож байгаа тухай мэргэжилтнүүд дурдаж байна.
Олон тэрбум жилийн өмнө үхэж буй од дэлбэрч, хүн төрөлхтний нэрлэж заншсанаар их тэсрэлт бий болсноор анх ертөнц үүссэн гэдэг. Дэлбэрэлтийн улмаас нэгэн одны хэлтэрхий дэлхий дээр унасан байсныг анх 1969 оны есдүгээр сард илрүүлж байсан аж. Харин өнгөрсөн жил уг одны хэлтэрхий дээр хийсэн судалгаагаа дуусгаж, 4.6 тэрбум жилийн настай одны хэлтэрхий болохыг олж тогтоосон аж. Энэ нь манай галактик, нарны аймаг үүссэнээс эртний зүйл болоод байгаа юм.

Хамгийн анхны тираннозавр буюу 90 см орчим урттай, хав нохой шиг хэмжээтэй, урт сүүлтэй үлэг гүрвэлийн биеийг судлаачид хясаанаас нь салаагүй байхад олж байсан гэнэ. Анх 1983 онд Америк тивд байрлах Монтана Улсаас тираннозаврын доод эрүү, 2018 онд Канад Улсаас хөлийн хумсыг нь олж байжээ. Уг олдцууд нь 71-75 сая жилийн настай болохыг нь шинжилгээгээр тогтоосон байна. Мөн мэргэжилтнүүдийн онцолсноор хамгийн анхны тираннозавр нь дэлхий дээрх хамгийн бага биетэй махчин амьтан байж болзошгүй гэнэ.

Бүтэн сараас ч илүү гэрэлтдэг Бетелгеуз од 2019 оны арванхоёрдугаар сараас гэнэт бүдгэрч эхэлсэн байна. “НАСА”-гийн эрдэмтэд Бетелгеуз од ийн бүдгэрэх болсныг тухайн одны хугацаа дуусч, дэлбэрэх гэж байгаатай холбон тайлбарласан. Харин эрдэмтэд уг тайлбараа өнгөрсөн оны наймдугаар сард Хаббл сансрын дурангаар ажигласнаар бататгажээ. Эрдэмтэд “Дэлхий өнцөг булан бүрт хамгийн тод бөгөөд хамгийн хачирхалтай Бетелгеуз одны сүйрлийн дэлбэрэлтийг харж чадна” гэв.

Австрали Улсын Ла Тробын их сургуулийн оюутан Жесси Мартин, Анжелин Лийз нар Өмнөд Африкийн Йоханнесбургт судалгаа хийж явахдаа хачирхалтай гавлын яс олжээ. Хоёр сая гаруй жилийн настай уг гавлын яс нь хүн төрөлхтөн эртний өвөг дээдэс буюу хомо эректусынх болохыг нь лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Түүхэнд үлдэхүйц шинжлэх ухааны нээлт нээсэн оюутан судлаач нарын нэг Жесси Жастин “Одоог хүртэл үнэхээр хомо эректусын гавлыг ясыг олсондоо итгэж өгөхгүй л байна. Гэхдээ энэ нээлт маань хүн төрөлхтөн өөрсдийн ургийн модыг зүй, зохистой, үнэн бодитоор судлахад хамгийн их туслалцаа үзүүлнэ гэдэг итгэлтэй байна” хэмээжээ.

Канад Улсын Онтарио хааны музейн палеонтологичид 70 сая гаруй жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан эсэд ДНХ-гийн судалгаа хийж чадсан. Шумуулны цусны найрлагыг ч гаргаж авахаас хэцүү уг ажлын үр дүнд эсээс бөөм, хромосом хэлбэрүүд гаргаж авсан аж. Гэвч эс дотор бөөмийн генетик дайвар нь 70 сая жилийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй байх магадлалтай болохыг илрүүлжээ.

| СОНИРХОЛТОЙ ШИНЖЛЭХ УХААН: Дэлхий дээрээс олдсон хамгийн эртний эд зүйл нь манай нарны аймгаас ч урт настай |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |