“Марвел” студийн “Өшөө авагчид: Цаглашгүйн дайн” киноны эсрэг талын дүр болох Танос нь энгийн дохио зангааны хэлбэр буюу хуруугаа имрэлтээр орчлон ертөнцийн бүх амьд биетийн талыг нь устгадаг.
АНУ-ын Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийн Хими, биомолекулын инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Саад Бхамла хичээлээ сонирхолтой болгохын тулд оюутнуудынхаа дунд алдартай болж байсан “Марвел” студийн “Өшөө авагчид: Цаглашгүйн дайн” киног үзжээ. Үүний дараа киноны хамгийн алдартай хэсэг болох ертөнцийн бүх амьд биетийн талыг устгасан хурууны имрэлтийн талаар багш, оюутнууд хоорондоо мэтгэлцсэн байна.
Энэ сарын 17-нд "The Journal of Royal Society Interface” сэтгүүлд хэвлэгдсэн шинжлэх ухааны өгүүллээс авч үзэхэд хүний хурууны эргэлтийн хамгийн дээд хурд нь секундэд 7800 грудас. Харин эргэлтийн хамгийн дээд хурдатгал нь секундэд 1.6 сая градус байна. Үүнээс харахад хүний биеийн болон хүний хийж чаддаг хамгийн хурдан зүйлсийн нэг нь хурууны имрэлт болж байна. Хүн хуруугаа имрэхэд ердөө долоон миллисекунд зарцуулдаг бөгөөд нүдээ ирмэхээс 20 дахин илүү хурдан аж.
Гэхдээ “Өшөө авагчид: Цаглашгүйн дайн” эсрэг дүрийн баатар Танос ертөнцийн бүх амьдралын талыг устгасан хурууны имрэлтээ хийх үедээ цаглашгүйн бээлий буюу цаглашгүйн зургаан чулууг суурилуулсан төмөр бээлий өмссөн. Дэд профессор Саад Бхамла оюутнуудтайгаа мэтгэлцсэн сэдвээ баттай болгохын тулд хурууны имрэлтийг өөрсдөө практик аргаар туршиж үзэх хэрэгтэй байж. Гэсэн ч тэдэнд “цаглашгүйн бээлий” байхгүй тул хуруугаа төмрөөр бүрхжээ.

Судалгаанаас үзэхэд хурууны хавчуурууд нь гарны булчингуудыг мотор болгон ашиглаж, шөрмөсийг уян харимхай потенциал энергиэр ачаалсны дараа хурд ялгарч, гэнэтийн хурдатгал үүссэнээр хуруугаа имэрдэг байна. Гэвч төмөр хуяг арьс шиг хангалттай сайн шахагдах боломжгүй тул хүрэлцэх потенциал энергийг цуглуулж чадахгүй байгаа бөгөөд төмөр хуягтай үед хуруугаа имрэх боломжгүй юм. Энэ судалгаагаараа дэд профессор Саад Бхамла болон түүний ангийн оюутнууд дэлхийг шуугиулсан “Өшөө авагчид: Цаглашгүйн дайн” киноны хамгийн алдартай хэсэг болох хуруугаа имрэлт физикийн хуулиар болох ёсгүй байсныг бататгажээ.
Төгсгөлд нь АНУ-ын Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийн Хими, биомолекулын инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Саад Бхамла “МЭО 300-гаад оны үеийн эртний Грекийн урлагийн үеэс хойш олон зуу, мянганы туршид хуруугаа имрэлт дэлхий дахинд цуутай байсныг хүн бүр мэднэ. Гэвч бид одоо л шинжлэх ухааны үүднээс хуруугаа имрэлтийг судалж эхэлж байна” хэмээн онцлон хэлсэн байна.

| СОНИРХОЛТОЙ ШИНЖЛЭХ УХААН: Танос бодит амьдрал дээр байсан бол хуруугаа имэрч чадахгүй |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |