Их Британийн Засгийн газрын ордонд гурван ч Ерөнхий сайдын нүүр үзсэн даргын албан тушаалтай нэгэн муур бий. Түүнийг Ларри гэдэг. Их Британийн Ерөнхий сайдын ордон буюу Даунинг-стрийт-10-ыг зөвхөн хамгаалалтын албаны ажилтнуудаас гадна муур хамгаалдаг. Ерөнхий сайдын ордныг хулгана болон бусад мэрэгч амьтдаас хамгаалах үүрэг хүлээсэн Ларрид “Ахлах анчин /хулгана баригч/” цол хүртэл олгосон байдаг.
Засгийн газрын тэргүүний орд, харшийг хамгаалах тэжээвэр амьтанд “дарга” цолыг Их Британид 1500-аад оноос буюу VIII Генри хааны үеэс олгож эхэлжээ. Харин Ларри муур уг албан тушаалд томилогдоод өдгөө 10 дахь жилдээ нэр төртэй ажиллаж байна. Их Британийн Засгийн газрын ордны ахлах цолыг 2011 онд хүртсэнээсээ хойш Ларри муур Дэвид, Камерон, Тереза Мэй болон өнөөгийн Ерөнхий сайд Борис Жонсоныг хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Албан байгууллагадаа хулгана болон бусад мэрэгч амьтнаас салах гэж муур байлгадаг ёс англичууд дунд хэдийнэ тархжээ. Энэ ч утгаараа төрийн алба хашдаг муур Ларри ганцаараа биш. Ердөө Ларригийн байрладаг Ерөнхий сайдын ордны урдхан талд Их Британийн Гадаад хэргийн яам байх бөгөөд тэндхийн “ахлах анчин” нь Палмерстон нэртэй муур. Ажил хөдөлмөрөөрөө, гаргасан амжилтаараа ч тэр Ларри, Палмерстон хоёр “алалцдаг” гэнэ. Ларри, Палмерстон хоёрыг ямарваа нэгэн албан байгууллага, оффист уулзуулбал нэгнээ хөөж, туугаад үзэж тардаг аж.
Англичууд тэдний хэн нь илүү хулгана барьсныг тоолж, Ларриг зэмлэж, арай илүү хулгана агнаж, “онц дүн” авсан Палмерстоныг магтах нь олонтаа. Гэсэн ч ан агнуурт муу Ларри гадаад үзэмж, хүржигнээгээрээ хүмүүсийг татах нь Ларригийн Палмерстоноос илүү алдаршсан шалтгаан гэнэ.

Анх Ларри муурыг Баттерсигийн амьтанд асрах төвд байхад нь Даунинг Стрийт буюу Засгийн газрын ордны ажилтнууд сонгожээ. Гудамжны тэнэмэл муур амьтан асрах төвд ирээд удаагүй байсан ч, Засгийн газрын ордны ажилтнуудаас сонгогдож, тухайн үеийн Ерөнхий сайд Дэвид Камерон болон түүний гэргий Саманта Камерон нарын тэжээвэр амьтан болохоор болсон юм.
Харин Засгийн газрын ордны ажилтнууд “Зүгээр ч нэг гэрийн тэжээвэр амьтан биш. Хараа нь хурц, ан хийх өндөр чадвалтай” гэж үнэлснээр Ларриг Ерөнхий сайдын ордны албан тушаалд томилсон байдаг. Ларри муурт тохиолдолд энэ гайхамшигт үйл явдалтай холбоотойгоор Их Британид муур үрчилж авах хүмүүсийн тоо 15 хувиар өссөн гэдэг.

| ТАНИЛЦ: Их Британийн Засгийн газрын “дарга” ЛАРРИ МУУР |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |