Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы зэргийг бууруулахтай зэрэгцэн хоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй фитнесс клуб, спорт заал, номын сан, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг нээсэн билээ. Харин хүүхдийн тоглоомын төв, баар, цэнгээний газар, цахим тоглоомын төв, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга зэрэг таван салбарын үйл ажиллагааг хориглосон хэвээр байгаа.
Тэгвэл үйл ажиллагааг нь нээхээр болсон байгууллагуудын төлөөлөлтэй холбогдож, ямар хүндрэл бэрхшээл тулгарч, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгааг тодрууллаа.
“Тэнгис” кино театр өнгөрсөн мягмар гарагаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус кино театрын маркетингийн албатай холбогдоход “Хөл хорио тогтоохоос өмнө киноны тасалбар авсан иргэдийн мөнгийг буцаан олгосон. Харин ганцхан киноны тасалбарын мөнгийг буцаагаагүй байсан нь одооноос гарч эхэлж байгаа” гэсэн юм.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “Манай байгууллага өнөөдрөөс /өчигдрөөс/ үйл ажиллагаагаа нээж, ажиллаж эхэллээ. УОК-оос гаргасан журмын дагуу үйл ажиллагаагаа нээж, халдвар хамгааллын дэглэмээ барьж, ажиллаж байна. Дотоод зохион байгуулалтдаа 0-3 насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээр ажиллах болон албан байгууллага дээрээ дөрөв хүртэлх цагаар ажиллах нөхцөлийг нь бүрдүүлсэн. Тусгаарлах өрөө байгуулж, хамгийн дээд талдаа уншигчдын 30 хүртэлх хувийг хүлээж авах зориулалттай уншлагын талбай бэлдэж, ажилчдаа хоёр ээлжинд хуваан ажиллуулах болсон.
Хөл хорионы үеэр зохиолчидтой ярилцах, ном, соёл урлагийн мэдээ мэдээллийг хүргэхээр цахим хэлбэрт шилжин ажиллалаа. Монгол Улсын хэмжээнд нийт номын сангуудад цахимаар ажиллах журам батлагдаагүй учир номыг бүтнээр нь цахимжуулж, олон нийтэд хүргээгүй. Харин өдөрт ном, соёлтой холбоотой 7-20 мэдээ, мэдээлэл бэлтгэж, уншигчдад хүргэж байлаа. Зөвхөн манайх гэлтгүй бүхий л номын сангууд цахим ном, цахим уншлагад яаралтай нэвтрэх хэрэгтэй болсныг харуулсан. Үүнээс цахим номын сангийн журам батлахаар Соёлын яамнаас хэлэлцүүлэг нь явуулж буй. Хөл хорионы үед номын санчид танхимаар гэхээсээ илүүтэй цахимаар ном, соёлын мэдээллийг хүргэж сурсан гэж хэлэхэд болно. Нөгөөтэйгүүр уншлагын үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байсаар хөл хорионы үед 100 хувь номын сангийн үүргээ гүйцэтгэж чадаагүй. Ажилтнуудын цалинг бүрэн өгч, түүн дээр ур чадварын 20 хувь, улирлын 40 хувийг нэг ч хувь бууруулахгүй өгсөн. Үйл ажиллагаагаа цар тахлын үед нээж байгаатай холбоотойгоор ном ариутгагч аппарат байхгүй асуудал тулгарсан. Өнөөдөр /өчигдөр/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт ном ариутгагч аппарат ханган нийлүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргалаа. Уг аппаратыг Монголд ганцхан компани л оруулж ирж байгаа юм билээ. Номын санд уншигчид номын хуудас эргүүлэх, ном унших зэрэг нь халдвар тархааж болзошгүй байгаа учир ном ариутгагч аппаратыг нэн яаралтай бүх номын санд ханган нийлүүлэх хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Монголын уран зургийн галерейн менежер Х.Гүнсэн “Хөл хорионы үед дотоод зохион байгуулалтын ажлаа хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болсон. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болон Уран зургийн галерей үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотой үзэсгэлэнгүүд тавигдах ёстой байсан ч цар тахал, хөл хориотой холбоотойгоор хойшлоход хүрсэн. Мөн галерейн зүгээс санаачилсан сургууль болон боловсролын төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд байна” гэсэн юм.

Фитнесийн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг “Hi Spinning” студийн үүсгэн байгуулагч О.Алтантуяа “УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж, үйлчлүүлэгчдээ хоёр метрийн зай бариулж ажиллахаар төлөвлөсөн. Ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт гарахгүй хэдий ч 50 хувийн дүүргэлттэй ажиллуулахаар дасгалжуулагч, багш, ажилтнуудад бага зэрэг хүндрэл тулгарах байх. Мөн байгууллагын зарлагаа нөхөж чадахгүй, алдагдалтай ажиллахаар байна. Нэг талаараа эрүүл мэндийн байгууллага учраас байнгын үйлчлүүлэгчдэдээ зориулж, тэднийхээ дархлааг дэмжиж ажиллахаар болж байна даа” гэлээ.

“Оюу Спа” салоны мэдээллийн ажилтан “Манай байгууллага тийм ч олон ажилтантай биш болохоор халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж ажиллахад асуудалгүй. Харин нийт үйлчлүүлэгчдийнхээ 30-50 хувьд үйлчлэхээр урьд өмнөх шигээ орлого олж чадахгүй болов уу. Гэсэн хэдий ч цар тахлын үед нийгэм тэр аяараа хямарч байгаа болохоор ажилласан нь ажилгүй байснаас л дээр. Хэдий нийт үйлчлүүлэгчдэдээ 100 хувь үйлчлэх байсан ч ялгаагүй орлого муу л байх юм билээ. Олон нийт үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэх нь багассан нь бүгдээрээ л цар тахлаас айж байгааг харуулж байна шүү дээ” хэмээлээ.

| БАЙР СУУРЬ: Кино театр, номын сан, галерей, фитнес, саун үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч... |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |