Монгол Улсыг төлөөлөн гаднын оронд суух Бүрэн эрхт Элчин сайд, консул зэрэг дипломат алба бол хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, нийгэм, соёл, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх гадаад бодлогын чухал ач холбогдогдолтой ажил. Хуульд заасан ёсоороо ч гадаад харилцааны чухал институт болж байгаа энэ алба улс төр, улстөрчдийн шахаа, нэгнийгээ дарга, цэрэг болгодог ялзарсан тогтолцооноос ангид байх ёстой. Гэтэл эрх баригч нам энэ албыг зөвхөн сонгуулийн үеэр авсан санхүүжилтийнхээ "өр"-ийг төлж, хариуг нь барих нэрээр намынхаа нэгнийг Элчингээр томилж, татвар төлөгчдийн мөнгөөр дөрвөн жил гадаад зүгээр суулгаж байгаад авчирдаг.

Сонгуулийн санхүүжилтийн "өр"-өөс гадна МАН өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон УИХ-ын гишүүн аснуудыгаа ч гудамжинд орхихгүй тулд албан тушаалд хуваарилж, томилох гэж бөөн ажил болж байгаа сурагтай. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Н.Энхболдын БНХАУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилж явуулсан. Түүний араас УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг нарын нэрс Элчин сайдын суудалд яригдаж, олны анхаарлын төв болоод байгаа.
Гэхдээ энэ удаад эрх баригч нам Элчин сайдын суудал гэх "бялуу"-наасаа Засгийн газарт эвссэн намууддаа ч хувь хүртээж байгаа гэнэ. Тухайлбал, Засгийн газрыг бүрдүүлж буй гурван нам гурвуул Элчин сайдаар өөрийн хүмүүсээ санал болгож байна. Жишээ нь, Хонконгод суух Элчин сайдаар ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг, БНСУ-ын Пусан хотод суух Элчин сайдаар өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшээд бүдэрсэн Ц.Жадамбаа, Эрээнд суух консулаар Шадар сайд Т.Доржхандын гадаад харилцааны зөвлөх З.Лхагвадорж нарыг дэвшүүлжээ. Мөн ингээд зогсохгүй 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-аасаа нэр дэвших квотоо ч авч чадаагүй Д.Сарангэрэлийг Турк руу илгээж, араас нь Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил нарыг ч Элчин сайдаар томилохоор ярьж байгаа юм байна.
Энэ талаар ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Гадаадад суух гурван консулын орон тоонд Засгийн газрыг бүрдүүлж буй гурван намаас нэг, нэг хүн санал болгосон. Тиймээс ч хамтарсан Засгийн газрын хүрээнд шийдвэр гаргасан. Гэхдээ эцэслээгүй байгаа. Хонконгод суух Элчин сайдаар Д.Одбаяр, Пусан хотод суух консулаар Ц.Жадамбаа, Эрээн хотод суух консулаар Лхагвадорж гэсэн хүмүүсийг томилохоор ярьж байгаа. Энэ гурвын хувьд эхний хувилбар яригдаж байгаа болохоор эцсийн шийдвэр гараагүй байна" хэмээн хэвлэлд мэдээлсэн.

Хоёр орныг холбох гүүр болж ажиллах ёстой Элчин сайд, консул зэрэг дипломат ажилтны шалгуур, шаардлагын талаар Дипломат албаны тухай хуулийн
| СОНГУУЛИЙН “ӨР”-ӨӨ ТӨЛӨХ "ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ" БУЮУ ШИНЭ ЭЛЧИН САЙДУУДЫН СУРАГ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |