2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаа 2020 онд давтсан Ардчилсан намын дарга асан З.Энхболд “сураг алдарчээ”. Үе үехэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хэцүүдлээ” хэмээн жиргэхээс өөр хэлж байгаа үг түүнд алга. Гэтэл Ардчилсан намын дотоод зөрчил туйлдаа хүрч, намын тамгаа булаацалдсаар шинэ онтой золгов. Уг нь З.Энхболд ийм асуудлыг дуугүй өнгөрүүлэхгүй хүний нэг. УИХ-ын дарга байхдаа ч, АН-ын даргаар ажиллаж байхдаа ч хүний, өөрийн хэнбугайд ч хатуухан үг хэлчихдэг байсан. Өнөөдөр тэрбээр АН-ын асуудлын хажуугаар чихээ дараад өнгөрч буй бололтой. Тэр тусмаа өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас хойш С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан хүн шүү дээ.
Ардчилсан намд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал З.Энхболдоос эхлэлтэй. 2012 онд Ардчилсан нам олонх болж, ялалтдаа хэт бардсан нь АН-ын дотоод хагарлын суурийг тавьсан. Тодруулбал, Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг З.Энхболдын “Шонхор” фракц, МАН-ынхантай нийлж огцруулсан байдаг. Угтаа 2016 оны сонгуульд Ардчилсан намаа удирдаж орох гэсэн З.Энхболдын санаархал биеллээ олж8 намын даргын суудлыг Н.Алтанхуягаас авсан байдаг. Тэрбээр намын даргаар ажиллаж байхдаа “фракцгүй нам” болсоноо олон нийтэд зарлаж байв. Гэвч фракцгүй гэж зарласны балгаар фракц дундах өрсөлдөөн нь бүр ч нэмэгдсэн байдаг.
Ардчилсан намынхан түүхэндээ байгаагүй том ялалт авчирчихаад нэгдэж, нийлээд ажиллаж чадаагүйн гор нь өнөөдөр гарч байна. Дөрвөн жилийн хугацаанд хоёр Засгийн газар байгуулж, Н.Алтанхуягийг огцруулж, Ч.Сайханбилэгийг дахин огцруулахаар УИХ-ын чуулганаар оруулж ирж байв. Үүнээс үүдэн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан З.Энхболд намынхан дундаа нэр хүндгүй болж, улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдах шалтгаан болсон юм.
Тэрбээр сонгуулийн өдөр ялагдлаа хүлээж, огцрохоо мэдэгдсэн бөгөөд арванхоёрдугаар сард нь Ардчилсан намын даргын сунгааг явуулсан. Ингэхдээ С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нарын нэр дэвшигчдэд эвтэй байхыг хүсэж, багцалсан таван сум гардуулсан нь “АЛУНГОО” гэх нэр зүүсэн билээ.

Ямар нэгэн албан тушаалд очихгүй хэмээж байсан З.Энхболд 2017 оны нэгдүгээр сард нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүртлээ Ерөнхийлөгч Х.Баттулгын бүхий л улс төрийг тайзны араас дэглэсэн. Энэ хугацаанд өөрийг нь болоод Ерөнхийлөгчийн эсрэг үг дуугарсан намын нөхдөө хууль, шүүхээр айлгаж, зарим нь өнөөдөр ял эдэлж байна.
Харин тэдний харилцаа 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө хоёр тийшээ болсон. Ингэхдээ З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан байх магадлалтай хэмээн хэсэгтээ шуугиж байв. Энэ яриа өнөөдөр ч үргэлжилсээр байна. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй гэх хуульч олон бий. Харин үүнийг нь ЕТГ-ын дарга З.Энхболд мэдсээр байж “наймаа тохирсон” тул хуулийн төсөлд хориг тавихгүй хэмээн чимээгүй өнгөрөөсөн гэх.
Тэднийг “муудалцсан” гэх бас нэг шалтгаан нь Тавантолгой. З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байх үеэсээ Тавантолгойн асуудлаар улстөрийн тоглолт хийж ирсэн. ЕТГ-ын даргын албан тушаалаа өгсний дараагаас эхлээд л Тавантолгойн асуудлаа барьж авсан гэхэд болно.
2015 онд Тавантолгойн асуудал ид яригдаж байх үед УИХ-ын дарга асан З.Энхболд Тавантолгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгээр шалгуулж байсан нь өнөөдөр түүний ярих сэдэв болсон. Тухайн үед УИХ-аас шалгаагүй бол М.Энхсайхан “Тавантолгойн ордыг бүхэлд нь Пибоди Энержи болон “Энержи Ресурс” буюу ММС-д өгөх гэж байсан хэмээн мэдэгдэж байсан билээ. Тиймдээ ч Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр Тавантолгойн асуудлаар шалгагдаж, хоригдоод байгаа билээ. Харин З.Энхболд “Тавантолгойг танд үлдээв” гэсэн сонгуулийн пи ар хийж байв.
Түүнтэй мөнхийн “дайн” зарладаг хүн бол эдийн засагч Л.Наранбаатар. Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Л.Наранбаатар З.Энхболдыг эсэргүүцэж оймс шидээд, намаасаа хөөгдөж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн жил З.Энхболдыг дахин “оролдож” “төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтохын “Страто” гэдэг компани “Эрдэнэс тавантолгой” компаниас нүүрс авч байна” гэх мэдээллийг гаргаад З.Энхболдын гомдлоор нэр хүндэд халдсан, доромж үг ашигласан хэмээн буруутгагдаж, Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан байдаг. Хэдийгээр З.Энхболд ““Страто” надад хамаагүй” хэмээн мэдэгддэг ч “Страто” гэрээгээ биелүүлээгүйн улмаас хамтарч ажиллахгүй хэмээн “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг мэдэгдэж байсан нь түүнд өгсөн сануулга хэмээж байв.
Тэрбээр өнгөрсөн 2020 оны сонгуулиар Тавантолгойгоор дахин улс төр хийсэн ч ялагдал хүлээсэн. Үүнээс хойш улс төрийн болон намын үйл ажиллагаандаа ч оролцохоо болив. Магадгүй энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нүүдлийг харж суугаа биз. Нөгөө талаар сонгуульд ялагдаж, цаашдын улс төрийн карьер нь зогсонги болсон хүмүүс аль нэг газрын Элчин сайд, сайдын зөвлөхөөр томилогдож байна. Үүний жишгээр түүнийг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдох тохироо хийсэн гэх “бор шувуу” нисэж байна. Тиймээс түүний улс төрийн аливаа нэгэн үйл ажиллагаанд “амаа үдүүлж”, ялангуяа эрх баригчдын үйл ажиллагааг үг дуугүй өнгөрөөдөг болсон нь үүнтэй холбоотой байж болох юм.
| УИХ-ын дарга асан З.Энхболд ЯАГААД сураг алдрав |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |