Сонгуульд горилогчдын нэрс тодроход тавхан хоног үлдлээ. Мандатаасаа олон горилогчид намын даргаасаа дэвших эрхээ авах гээд урт дараалал үүсгэчихсэн дэнчингийн мөнгөөрөө уралдаж, нам дотроо сөрөг сурталчилгаа хийж эхэлсэн нь эхнээсээ зохион байгуулалттайгаар ил болж байна.
Тэр дундаа эрх баригч намынхан энэ сонгуулиар улс төрд муу нэр зүүсэн хуучин гишүүдээсээ салж чадахгүй, сонгуулийн санхүүжилтээ гаргуулаад нүдээ аниад зүтгүүлэхээр шийдчихсэн бололтой. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа хөөнө гэх амлалтаасаа ухарсан тэд “Шүүхээр хэрэг нь шийдэгдсэн бол намын гишүүнчлэлээс хасна” гэх үгээр ам таглаад, хулгайд холбогдсон муу нэртүүдээ нэгийг нь ч үлдээхгүй дэвшүүлэх нь эхнээсээ эргэлзээгүй болж эхэлж байна.

Монголын толгой бизнесмэнүүдийн төлөөлөл, тэр дундаа шатахууны бизнесийн “магнат”-уудын нэг гэгдэх түүний хэргүүд АТГ-т овоорсон ч хууль хяналтын байгууллагаас нэр цэвэр мултарсан, “том ар”-тай гэх яриа ч олны дунд бий. Тэрбээр энэ сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, “Өөрийгөө хамгийн ёс зүйтэй, сахилга баттай гишүүн” хэмээсэн удаатай. Булганд айрагны баяр хийж, хөшөө хүртэл босгож амжсан Ц.Анандбазар өнгөрсөн хугацаанд тойргоо чамгүй тордож, Булганыханд “Бензиний урамшуулал өгнө” хэмээн ам алдсан бичлэг нь цахим сүлжээнд шуугуулж байлаа.

Тэрбээр томсгосон тойргоор Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшихээр горилж, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нартай дөрөө хоршуулж “Бүсчилсэн хөгжил”-ийг сурталчилж явна.
УИХ-ын гишүүнээр ажиллаад удаагүй байхтай нь зэрэгцээд түүний хүчингийн гэх хэрэг дуулиан дэгдэж, “Мe Too” хэмээн олон нийт цахим орчинд давалгаалан эсэргүүцлээ илэрхийлэх хүртэл өндрийг авч байсан хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгасан ч удалгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэр холбогдоогүй улс төрийн хэрэг гэж бараг үлдээгүй. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг болсон ч уснаас хуурай гарсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-нд 669.8 сая иен буюу 17.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Улмаар энэ сарын эхээр найдваргүй зээлдэгчдийн дуулиан дэгдмэгц энэ зээлээ хаасан баримтыг бид дэлгэж байлаа.
Харин нүүрсний дуулианд нэр холбогдомцоо “Би долдугаар ангидаа нүүрс оруулж байснаас нүүрс хулгайлж үзээгүй” хэмээн марзан гэмээр мангар мэдэгдэл хийж нүүрсний хэргээс ч мултарч үлдсэн удаатай. Түүний авлига албан тушаалын хэрэг ингээд дуусахгүй. Газрын наймааг “цэцэглүүлж”, Богд уулын Бага тэнгэрийн аманд эзэн суух хүртлээ томорсон нэгэн. Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна. Түүний хэргүүдийн баримт хууль хяналтын байгууллагад “овоорсон” ч өнөөдрийг хүртэл нэг нь шийдэгдээгүй нь хуулийн байгууллагад том “ар”-тай гэх хардлагыг олны дунд төрүүлээд байна.
Ийн улс төрд байж болох боломжийг Ц.Анандбазар бүгдийг нь ашигласан хэр нь дараагийн сонгуульд нэр дэвшихээр горилж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Булган аймагтаа би зөндөө ажил хийсэн, 4000 ажлын байр бий болгосон” хэмээн мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, Бага тэнгэрийн амыг бетонон “Ширэнгэ” болгосон Ц.Анандбазарт Ардын нам ахиад дэвших тийз олгох нь тодорхой болсон бололтой.
| БАГА ТЭНГЭРИЙН АМЫГ БЕТОНОН “ШИРЭНГЭ” БОЛГОСОН Ц.АНАНДБАЗАРТ АРДЫН НАМ АХИАД ДЭВШИХ ТИЙЗ ОЛГОНО |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |