Ээж бас их тэвчээртэй, туйлбартай нэгэн. Наадмын нээлт үзэх ч юм уу бөх үзэхээр асар дотор суусан л бол мөд босохгүй. Яг л нам суугаад л үзэж дуусгана. Мөн юмны голыг нь их сайн олж ярьна. Бөх үзэж байснаа “Манай сумын тэрний хүү юм байна. Гэхдээ тэр л арай барилдахаар шинжтэй юм байна” гэхчлэн шинжиж, надтай яриа өрнүүлнэ. Би хариуд нь “Манай ангийн хүүхэд. Барилдаад удаж байгаа юм аа” гэхээр, “Энэ жил лав нэг их гавихгүй бололтой” гэхчлэн ярьна. Энэ бидний ярианы нэгээхэн хэсэг л болохоос танихгүй хүн байхгүй сум, тэгээд хол, ойроос цөм ирцгээсэн сумын наадам үзэж суугаа улс юу эс ярих вэ. Хүмүүсийн өмссөн наадмын гангараа ч яриад амжсан.
Аав, ээжтэйгээ нутаг руугаа хамт явж, ахынхаа дуулахыг хамтдаа сонсож, хамтдаа наадмын нээлт үзэж, ээжтэйгээ гангар гунгар хийн наадмын талбай тойрч, хуушуур идээд, айл саахалтаар орж, айраг цагаа ууж, асарт суун бөх үзэж, Холбоо нуурынхаа эрэгт хүрч саатан суусан дэндүү жаргалтай цаг мөч байсан, сумын 100 жилээр. Тэр дундаа,
“...Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууны шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан...
Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам...” гэх яруу найрагч Б.Лхагвасүрэн агсангийн “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгийн хэсэг шиг л ээжийнхээ нөмөрт, дэргэд нь тун эрх дураараа, дүүрэн жаргалтай явсан даа.
Ээжээсээ би гэгээн бодлыг нь, амьдралаас сайн сайхныг олж хардаг сэтгэлийг нь жаахан ч болов авсан болов уу гэж боддог. Бусдаар бол аливаад тууштай, ажилсаг, хөдөлмөрч, бүхний ард нуруутай гардаг зантай нь эгнэх аргагүй. Тэр дайнд хүрэх хаа ч байсан юм гэж боддог.
Тавдугаар ангид байхдаа ээжийгээ алдаж, аав, гурван дүүтэйгээ үлдсэн энэ жаахан эмэгтэй хүний том охин, эгчийн үүргийг хариуцлагатай гүйцэтгэж, хар бага наснаасаа эхлээд л үүрээр босож, үнээгээ саагаад, зарим айл дөнгөж сэрж байхад гэрийнхээ бүх ажлыг хийж, сааль сүүгээ боловсруулчихаад гялалзаж байдаг байсан гэдэг. Одоо ч тэр зангаараа бүгдийг торохгүй хийж, дөрвөн хүүхдэдээ бүгдийг үлгэрлэдэг дээ.
| ЭЭЖТЭЙГЭЭ СУМЫН НААДМААР... |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |