2025 оны зургадугаар сарын 27-наас долдугаар сарын 7-ныг дуустал “Ойрхон алс” нэртэй хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд уран барималч Ж.Энхтүвшин, уран зураач Л.Саранхөхөө, архитектур Ш.Энхтунгалаг нар оролцож, өөр өөрийн урлагийн орон зайг нэг цэгт огтлуулснаараа онцлог.
.jpg)
-Эдгээр гурван салбар бол урлагийн хувьд "ихэр гурав" гэж хэлж болно-
Ж.Энхтүвшин нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга архитектурын салбарын профессор, доктор зэрэгтэй, уран баримлын урлагт өөрийн өвөрмөц байр сууриа бий болгосон туршлагатай уран бүтээлч юм. Тэрээр хүний бие, орон зай, хэлбэрийн илэрхийллийг сэтгэлгээний түвшинд гүнзгий судалж, бүтээл болгожээ. Тэрбээр “”Ойрхон алс” хамтарсан үзэсгэлэнгийн маань онцлог нь уран зураг, уран баримал, архитектур гэсэн гурван өөр салбарын урлаг нэгэн орон зайд огтлолцож, харилцан нөхцөлдсөн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж байгаад оршиж байгаа юм. Эдгээр гурван салбар бол урлагийн хувьд салшгүй холбоотой, би биеэ нөхдөг, харилцан дэмждэг "ихэр гурав" гэж хэлж болно. Уран зураг нь өнгө дүрслэлээр, уран баримал нь хэлбэр, орон зайгаар, архитектур нь бүтэц ба хүний орчны уялдаагаар дамжуулан тухайн сэдвийг өөр өөр өнцгөөс тайлбарлаж, илэрхийлдэг. Бид энэ үзэсгэлэнд бүтээл бүрээ өөр өөрийн онцлог шийдэл, дүр төрхтэй байлгахыг зорьсон. Би хувьдаа урлаг хүний сэтгэлийг эерэг, гоо сайхны мэдрэмжээр дамжуулан өргөж, дотоод сэтгэлийн гүн рүү нь өнгийж чаддаг хүчтэй зүйл гэж үздэг. Тиймээс өөрийнхөө бүтээлээр дамжуулан хүмүүсийн анзаардаггүй, өдөр тутмын амьдралдаа тоолгүй орхидог жижигхэн ч гэлээ чухал, сэтгэл хөндөхүйц хэсгүүдийг дүрслэхийг хичээдэг” хэмээн үзэсгэлэнгийнхээ талаар ярьсан юм.
.jpg)
-Би өөрийгөө зураач гэж хэлэхдээ үргэлж болгоомжилдог-
Уран зураач Л.Саранхөхөө зургаараа дамжуулан өөрийн дотоод мэдрэмж, сэтгэлгээ, нийгэмд хандах үзэл бодлоо илэрхийлдэг. Түүний бүтээлүүд нь өнгө, дүрслэлийн хослолоор дамжин үзэгчтэй ярилцаж, асуулт тавьж, хариулт эрэлхийлдэг шинжтэй байдаг хэмээн тодорхойлдог. Тэрбээр "Би өөрийгөө зураач гэж хэлэхдээ үргэлж болгоомжилдог. Учир нь урлаг бол зүгээр нэг мэргэжил биш, өдөр бүр сэтгэл, зүрхээрээ туулж байж л бүтээдэг зүйл. Зарим хүмүүс 'зураач' гэдэг үгийг хөнгөн дурдаж мэдэх ч, миний хувьд энэ нь маш их хариуцлага, туйлын үнэнч зан шаарддаг ажил. Би өөрийгөө өнөө хэр нь суралцаж л яваа гэж боддог. Өнөөдөр зурсан зураг, өчигдрийн зургаас тэс өөр. Учир нь хүн өдөр бүр өөр бодолтой, өөр мэдрэмжтэй, өөр зовнил, баяр хөөртэй байдаг. Тиймээс зураг бүр миний дотоод ертөнцийн тухайн өдрийн тусгал болдог. Би өөрийгөө онцгой, эсвэл бүтээлээ онцгой гэж хэзээ ч боддоггүй. Харин сэтгэлээс гарч ирсэн зүйлийг үнэнээр нь буулгахыг л хичээдэг. Бүтээл минь үзэгчтэй ярилцаж чадвал тэр л миний хувьд амжилт юм шүү дээ. Жишээлбэл, “Алунгоо” нэртэй бүтээлдээ би эв нэгдлийн тухай өгүүлсэн. Шууд утгаар нь “улс орон сөнөж байна” гэж уран бүтээлээрээ дамжуулан энэ санааг хүргэсэн. Бидний анзааралгүй өнгөрдөг, дуугарч чаддаггүй, эсвэл хэлэхэд хүнд зүйлсийг уран бүтээл минь хэлдэг” гэж өөрийн уран бүтээлийн талаар тайлбарласан юм.
.jpg)
“Ойрхон алс” үзэсгэлэнгийн гурав дахь уран бүтээлч болох архитектор Ш.Энхтунгалаг нь орчин үеийн архитектурын сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг уран бүтээлээрээ илэрхийлснээрээ онцлог болжээ. Түүний бүтээлүүд нь маш эмх цэгцтэй зохион байгуулалт, шугаман болон геометр үндэслэлтэй. Энэ нь архитектор хүний мэргэжлийн логик сэтгэлгээ, инженерчлэл, уран сайхны тэнцвэрийг төгс уялдуулж чаддаг болохыг илтгэнэ.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд уран бүтээл гэдэг бол хэлгүйгээр ярьж, хөдөлгөөнгүйгээр амилж, бодолгүй мэт атлаа бодолд оруулж чаддаг билээ. Үзэгч бид түүнийг зөвхөн харах бус ойлгож, уншиж, түүний утга агуулгад хөтлөгдөн орох хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл хөдлөл, амьдралын туршлага, ойлгох чадвар бүр өөр учир нэг уран бүтээл хүн бүрт өөрөөр мэдрэгддэг. Энэ бол урлагийн жинхэнэ гайхамшиг. Тухайн зураг, баримал, эсвэл барилга бидний дотоод ертөнцөд ямар нэгэн хөдөлгөөн үүсгэж, асуулт тавьж, хариулт нэхэж эхэлбэл тэр бүтээл “амь орсон” гэсэн үг.
| ТЭМДЭГЛЭЛ: “ОЙРХОН АЛС” ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |