“Эвэр нумаа эвшээлгэн татах
Эрэлхэг Хүннү удамт баатрууд
Зэлэм Сүбээдэйн цэцэн ухаанаар
Зэллэн өрсөн чөдөр цулбуур” хэмээн дуучин Б.Эрдэнэбаатар “Хамаг Монголын харваа” дууг сонсоход тэр жилийн наадам сэтгэлд тод бууна.
Тэр жилийн наадамд би харваачдыг тун ойроос харсан.Тэр дундаа гартаа нум сум барьсан, өвдгөө бага зэрэг нугалан, цэх зогссон хүнийг илүүтэй анзаарлаа. Түүний царай нарны туяанд бага зэрэг хөлөрч, нүд нь харин зөвхөн бай руу ширтэнэ. Тэгснээ уриалгын уухайн чимээ сонсогдож, мөнөөх хүн нум сумаа эвшээлгэх мөчид өөрөө оночихсон юм шиг л эрхгүй баярласан сан. Тэр цагаас хойш надад сурын харваа сонирхолтой санагдаж, дараа нь эл спортын талаар мэдээлэл уншихад зүгээр нэг спорт биш, харин удам дамжсан ухаан, ур ухаан, тэвчээрийн урлаг байдгийг мэдсэн. Мөн соёл, бахархлын нэгээхэн хэсэг гэдгийг ч ойлгосон.
Тиймдээ ч одоо бодоход, өвөөгийн маань зөөлөн инээмсэглэл, тэр харваач ахын нухацтай төвлөрсөн харц надад наадмын сурын талбайг зүгээр нэг газар биш, дурсамжийн гүн хуудас болгож үлдээсэн юм билээ.
Наадам дууссан ч сэтгэлээс гарахгүй үлддэг зүйлс гэж бий. Сумын төв нам гүмд шилжиж, талбай дээрх хуушуурын үнэр ч замхарч, хүмүүс гэр гэртээ буцсан ч наадмын давтагдашгүй тэр л догдлол, унаач хүүхдүүдийн гийнгоо, бөх цол дуудах авьяастнуудын хоолой, уртын дууны тансаг аялгуу сэтгэлд нэг л дотно. Ерөөс Наадмын өдрүүд ер бусын өнгө бүрдүүлж, тэр л өнгөөр би жил бүрийн долдугаар сарыг угтдаг сан. Наадам бол зүгээр нэг баяр биш. Энэ бол өв соёлын минь “амьсгал”, үндэсний минь “үнэр”, монгол хүний сэтгэлийн аялгуу юм. Хүн бүхэн өөрийнхөөрөө наадмыг мэдэрдэг. Миний хувьд энэ бол морьд тургих үдэш, дээлээ зэхэн, уяагаа тойрох аавын минь дуу хоолой, уухайлах харваачдын сүр, асар тойрох гийнгооны дуулал, хуушуурын халуун уур, найзуудын инээд.
Он жил өнгөрөх тусам би тэр үеийн наадмыг л дурсаж сууна. Магадгүй одоо дахин тийм мэдрэмжийг яг тэгж мэдрэхгүй байж болох ч, сэтгэлийн гүнд, зүрхнийхээ нэгэн буланд наадмын ийм нэг гэгээн дурсамж гэрэлтэж л байдаг нь сайхан юм даа. Наадам бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурвыг холбосон алтан хөвөө. Харваачдаас эхлээд, наадам үзэж суугаа өнөөдрийн надад, хожмын хүүхдүүдэд ч энэ баярын үнэ цэнэ ижилхэн хүрэх биз ээ.
| МИНИЙ ҮЗСЭН НААДАМ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |