Цаа буга хөллөсөн сүйх тэрэгтэй, урт цагаан сахалтай өвлийн өвгөн, цаасан ууттай бэлэгтэй шинэ жил бидний багад болдог байлаа. Тэгэхэд би тавдугаар ангийн сурагч байв. Хоёр салаа гэзэгтэй, ангийнхнаасаа бие жижиг болохоор хамгийн урд сууна. Багшийн ширээтэй залгаа эхний салааны урд суудал бол миний хэн ч маргашгүй, халдашгүй, сурагч байх хугацаандаа бүтэн арванхоёр жил суусан "сэнтий" минь л дээ. Сургуулийн шинэ жилийг л хамгийн их хүлээдэг байлаа. Тэр дундаа багш бидний нэрсийг бичсэн, том цагаан ватум цаасаа самбарын хажуугийн хананд наах мөчийг тэсэн ядан хүлээнэ. Баруун, зүүн дээд өнцөгт нь хуучин, шинэ хоёр оноо бичээд, ногоон гацуур, бэлгээ үүрсэн өвлийн Өвгөнтэй цомхон мөртлөө гоё бүтээлийг багш бидэнд бэлдэн авчирдаг байлаа. Шинэ жилээс хориод хоногийн өмнө уламжлал ёсоор тоо бодох, шүлэг цээжлэх, зохион бичлэг, цээж бичиг бичих, зураг зурах зэргээр өрсөлдүүлж, хамгийн олон таван хошуу авсан нь сургуулийн шинэ жилээр өвлийн өвөөгөөс бэлэг авна.
Нэгэн он дуусаж, шалгалт шүүлэг ойртож байгаа өдрүүдэд хүүхдүүдийг идэвхжүүлэх хамгийн мэргэн арга болох энэ уралдаанаа багш ийн дөрөв дэх жилдээ зохион байгуулах боллоо. Дунд ангид ороход таван хошуугаар өрсөлдүүлэхээ болих учир тавдугаар ангийн жил миний хувьд сүүлийн боломж. Дөрвөн жил гэж байгаагийн учир, бид цэцэрлэгийн бэлтгэл бүлэгтээ үсгээ үзэж, уншиж сураад, шууд хоёрдугаар ангид шилжин суралцсан боловсролын салбарын "туршилтын туулай"-нууд юм л даа. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийг арванхоёр жилтэй болгох гэж туршиж байсан үе таарсан хэрэг.

Сургуулийн шинэ жил болохын урьд шөнө тооноор тусах сарны гэрэл рүү ширтэж, өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа өөрийгөө төсөөлнө. Би хоёр дүүгийнхээ голоор унтдаг тул сарны гэрэл яг эгц дээрээс гэрэлтэн харагдана. Сар надтай ярилцах гээд л, эсвэл бодлыг минь хуваалцах гээд хөдөлгөөнгүйгээр тэндээ байж байдаг шиг ч санагдана. Тэгснээ гэнэт өөр хэн нэгэн бэлгийг минь авчих вий гэж айна. Ингэсээр нэг л мэдэхэд унтан, өнөө өглөө бүр ээжээр дуудуулдаг би эл өглөө харин хачин сэргэлэн эртлэн бослоо.
| ӨВЛИЙН ӨВГӨНӨӨС БЭЛЭГ АВАХЫН ХҮСЛЭН БОЛСОН СУРАГЧ БАЙЛАА |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |