Хүмүүс харагддаг шигээ байдаггүй л дээ. Хэзээ ч гуньдаггүй мэт инээмсэглэлийн цаана үй түмэн зовлон нуугдаж байдгийг, хошин яриагаараа ховсдох шахам ярьдаг нэгэн сэтгэл зүйн маш хүнд шархтайг хэн ч мэддэггүй. Хүмүүс тэр бүгдийг инээмсэглэл, яриа, үйл хөдлөлийнхөө цавын цаана, бяцхан зүрхнийхээ гүнд, далдын далд нуучихдаг. Харин хааяа хааяахан тэр шархаа дэлгэн нээж, итгэж найдсан нэгэндээ ярьж, сэдрээчихээд “Амьдрал ийм шүү дээ” хэмээн чимээгүйхэн мэгшиж, үргэлжлүүлэн амьдарсаар л...
Нэгэн үе дурлаж явсан хүн маань хогийн нэгэн, харин үзэн ядаж байсан тэр хүн хамгийн хүнд хэцүү үеүдэд хамт байх нь ч бий. Ер нь тэгээд хүн хүнийг он цагийн уртад л таньж мэддэг юм шиг. Өнөөдөр сайн сайхан харагдаж, хагацаж салахгүй мэт санагдах тэр хүн маргааш танихын аргагүй нэгэн болон өөрчлөгдөхийг ч үгүйсгэхгүй.
Хэд хоногийн өмнө ажлаасаа оройтож гарсан юм. Шөнө оройг ч хэлэх үү, жаахан бэргэсхийн алхаж явтал урдаас шуудай үүрсэн, гудамжинд хоног төөрүүлдэг бололтой ноорхой хувцастай ах ирж харагдлаа. Харин тэрбээр намайг харсан даруйдаа л замаа буруулан, замын нөгөө талаар алхчихав. Огт танихгүй, магадгүй дахиж хэзээ ч дахин таарахгүй байж мэдэх тэр ахын “Айлын охин үрийг айлгачих болов уу” гэсэн сайхан сэтгэлд ямар нэгэн үг хэл хэрэггүй аж. Бас хэдэн жилийн өмнө урд сурч байхад дотуур байрны жижүүр ах 23:00 цагт хаалга барьчихна. Монголоос хүн ирэх, эсвэл бас бус шалтгаанаар оройтоод ирэхэд баахан уурлаж байгаад оруулдаг байлаа. Үнэн учраа хэлээд байхад л загнана. Тийм болохоор тэр үү, эсвэл хятад хүнд дургүй монголчуудын нийтлэг зангаар ч юм уу, тэр ахад их дургүй байсан юм. Харин нэг удаа гутал холгоод, явж чадахгүй болтлоо доголоод иртэл өнөөх жижүүр ах намайг харсан даруйдаа гүйн ирж “Яасан, зүгээр үү” хэмээн үдээс тайлж, үүрээд өрөөнд оруулах нь холгүй юм болж билээ. Мөн хэд хоногийн өмнө автобусанд ортол арын суудал дээр сууж явсан хэлгүй ах намайг суулгах гэж хүмүүсийг шахаж суухыг дохиогоороо заан, суудал гаргасан.
Хүнийг хүн болгодог зүйлс бол бусдын төлөөх сэтгэл гэж би боддог. Хүн байхад харагдах байдал, үндэс угсаа, хөгжлийн бэрхшээл хамаагүй. Өөрийгөө гэхээсээ урьтаж, хэн нэгнийг бодож, бусдын өмнөөс шанална гэдэг хүн гэдгийг илтгэдэг. Цаг хугацааны урсгалд хүмүүс өөрчлөгдөн хувьссаар байх нь гарцаагүй. Угаасаа ч үхсэн хүн л өөрчлөгддөггүй юм гэнэ лээ. Гэсэн ч хүн л байх сан. Он цагийн уртад, баяр, гуниг, жаргал, зовлонгийн алинд ч элэгдэж, хөрдөггүй, өнгө нь хувирдаггүй, нэг л зангаараа хүн байх сан.
| ЗУРВАС: ХҮН Л БАЙХ САН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |