Навтгар бор дүнзэн байшингийнхаа дээвэр дээр суугаад ирж яваа наадамчдын цувааг ажиж, тэднийх, эднийх ирж явна, тийм өнгийн дээлээр гоёж гээд л наадмаас урьтаад аав, ээждээ мэдээ түгээчихдэг байж билээ.
Энэ бол наадмын урд орой. Нар шингэхийн алдад цуварч буй наадамчдын өнгө төрх эгшиглэнтэй харагдах бөгөөд морьдоо хөтөлсөн, мотоцикл хөлөглөсөн улс л сумын төвийн хойноос айсуй харагдана. Хос дээлтэй, хос морьтой залуучууд ч наадмын өдрүүдийг л хүлээсэн мэт догдлон дэргүүлнэ. Аавын дүү Р.Нямдаваа ах ч наадамд сойсон морио хөтлөөд энэ бүрийгээр ирнэ. Аажмаар бараа тасарч, өнөөх хараа бэлчээж суусан зам тийш гэрэл сүлжилдэхээс өөр юмгүй болж өтгөн харанхуй нөмрөн авахад сая нэг дүнзэн байшингаасаа бууж гэртээ орно. Аавын дүү нь манай хашаанд хэдийнэ морьдоо уяж, тэдний үе үе тургилах чимээ сонстож, нойтон хомоолын үнэр хамар цоргино. Гэрт ортол "Маргааш наадамдаа өмсөнө" гээд аав, ээж, ах, дүү нар дээл, хувцсаа зэхэж, аав "Эртхэн унтацгаагаарай, өглөө эрт наадмын асар явна" гэж нэгдлийн дарга шиг нэгдсэн байдлаар хэлэхэд дор бүрнээ бэлтгэл ханан унтахаар хэвтдэг сэн. Гэхдээ шууд унтаж, нойр хүрэх нь эс. Магад бусад маань ч адил байсан байх. Цөм л над шиг өөр өөрсдийнхөөрөө маргааш болох наадмын өдрийг төсөөлж боддог байсан ч байж мэдэх юм. Наадмын урд шөнө бол манай гадаа адуу үүрсэх ер бусын шөнө. Сэтгэл тогтохгүй, баяр догдлол цээжин дотор минь тогтож ядан цовхчиж, юу юугүй л өглөө болохыг хүлээнэ. "Энэ чигтээ унтахгүй өглөө хүргэдэг юм бил үү", "Үүр л цайчихвал босно доо" гэж бодож байснаа өөр нэгийг санаж, "Маргааш нээрээ Золоо, Юмжир хоёр ямар дээл өмсөх бол. Наадмын нээлт үзэхдээ тэр хоёртой хамт нэг газар сууна аа" гэж бодно. Тийн хоёр тийш хөрвөөн бодол болж байтал тоонон цаана тусах том цагаан сарыг ажаатхав. Тэгснээ "Сар минь маргааш манай суманд наадам болох гэж байна" гэхэд, сар ч өөдөөс "Тийм ээ, чи унтахгүй юм уу" гэх шиг мэлтийж харагдана. Сар надад манаач шиг санагдаж, бодол, зүүд манадаг байх гэж бодогдоно. Ийн элдвийг бодож байгаад нэг мэдэх нь ээ нам унтсан байв. Сэрэхэд хашаанд байсан морьдыг хэдийнэ наадмын талбай руу аваад явчихсан байв. Бид ч босож хувцсаа өмсөөд, төд удалгүй асар тийш алхацгаалаа. Манай сумын наадмын асар манайхаас бол жаахан зайтай. Манайх сумын төвийн хойд хэсэгт байх бол асар төвийнхөө урд талд. Хамар хашааны Батсуурь ахынх ч мөн бэлэн болж байгаа бололтой харагдана. Өчигдөрхөн л мотоцикл, машин өнгөрөхөөс бусдаар эл хуль байсан элст гудамжид морь унасан залуус нааш цааш холхино. Сумын төв хөдөлгөөнд орж, чимээтэй болсон нь ер андашгүй байв. Асарт ирлээ. Наадмаа тэмдэглэдэг дугуй хүрэн модон хашаа. Наадамчид овоо цуглажээ. Хоёр дүү маань хүүхдүүд бүжиг, гимнастик хийх номерт нь орсон болохоор цагаан подволк, богино хар трико өмсөөд үсээ олон сүлжүүлээд ирсэн. Би ээжийг бараадан сууна. Өнөө хамт нээлт үзэх найзууд маань харагдахгүй л байв. Энэ зуурт амбаар дээрээ суугаад ажсан өнөөх цувааныхаа эздийг бүртгэж амжина.
| МАНАЙ СУМЫН НААДАМ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |