Бүхнийг амилуулж, дэлгэрүүлж, цэцэглүүлж, анагаадаг хаврыг болж л өгвөл баяр жаргалтай угтмаар. “Удаан хүлээсэн шүү” гээд тосон гүйж, “тэврэн авмаар”.
Өр өвтгөөд байсан бүхнээс хэсэгтээ амсхийж, энэ улиралд л нэг сайн эдгэрч авмаар. Мэдээж ганцаараа биш. Хүн бүр л урин цагт таатай ханддаг. Түүнтэй уулзахын тулд гуниг гэгчийг үүтгээд байдаг намрыг угтан, үдэж, жихүүн өвлийг туучаад гардаг. Учир нь сайхан цаг ирж яваа гэдгийг мэдэх учир тэр шүү дээ. Тийн итгэж явахад хоёрдугаар сарын аль нэг өдрөөр л тэр гадаа ирчихсэн хүлээлгэсэндээ гэмшсэн нэгэн шиг өөрөө хүлээж зогсдог. Тэр өвөлжин тогтсон цасыг хайлуулж, шувуудыг тэнгэрээр нисгэж, үдшээр гэгээ татуулж, хосуудыг гудамжаар хөтлөлцөн алхуулдаг. Мэдээж хаа нэг нүдгүй шуурга, эргэж хургасан өвлийн ажлыг гүйцээлгэх гэсэн мэт цасан шамарга хаялуулж, бүгдийг “Овоо зүйл амжуул” гэсэн мэт өдөр уртасгаж ирнэ.
Харин малчны хотонд төлийн дуу цангинуулж, цасан дороос яргуй цухуйлгаж, “Одоо жаахан л тэсчихвэл урин цагтай золголоо” гэж сануулах мэт хөдөөд бас ирнэ.
Хавар ийм ач тустай, үр өгөөжтэй, хайр энэрэл дүүрэн улирал. Хамгийн гол нь тэр хэн бүхэнд итгэл өгдөг. Уулсын орой хөхрөн цэнхэртээд, дов толгодын орой борлож, зам харгуй бараантаад цаанаа нэг дулаан мэдрэмж төрүүлнэ. Түүнийг харсан малчны сэтгэл "Хүү, охин минь удахгүй ирэх нь" гэсэн итгэлээр дүүрч ирнэ. Их сонин шүү дээ. Итгэл баяр, сэтгэл сэргэх зүйл гэгч ямархнаас ч ургаж, дотор цаанаа нэг баяр төрөөд ирдэг дээ. Түүн шиг хавар болоход бүх зүйл өнгөжөөд, яруухан болоод ирдэг. Тэр өнгийг, яруу сайхныг мэдрэх хэн бүхний царайд баяр гийнэ.
Тэгэхээр юмс цөм хаварт оршиж, хүний сэтгэл тэр бүхэнд сүлэгдэж, зан чанар аясаар дагадаг болов уу. Хаврын өглөө эртийн тунамал сайхан агшин бол хэний ч өвдсөн, шархалсан, гунигласан сэтгэлийг илааршуулж, тэтгэн тэнхрүүлдэг. Тийм л болохоор хаврын улирлыг ээжийгээ хүлээдэг хүүхэд шиг алсыг ширтэж, зам тосон харуулдаж, чимээ алдарч, ирэх өдөр нь "өвөр дээр" нь суугаад, чанга, чанга ярьж, нар нэг гармаар санагддаг юм. Түүнийг угтана гэдэг цэцэг, мод, бороог угтахын л нэр шүү дээ. Сэтгэл догдлуулж, аргадаж, тайтгаруулдаг юм бүхэн энэ улиралтай хамт ирдэг учир хаврыг угтах хамгаас дуртай.
| ХАВРЫГ УГТАЖ БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |