Гуравдугаар сар. Энэ бол урин хаврын эхлэл. Жавар холдож, жалга, судаг ногоорох урьхан хавар. Уртын дуу шиг тал нутаг минь хараа хүрэмгүй алсын алсад анир үргээж, тэртээх тэнгэрийн хаяанаас шувууд ганганан, гунганан ниснэ. Уулсын орой магнай тэнийх мэт борлож, цас, мөс хайлж, талын монгол айлын гадаа мал сүрэг бэлчиж, цасны цоохорт саяхан төллөсөн ишиг тэлчилж ядан байх монголын их хавар айсуй. Малчин айлын хүүхдүүд шилбүүрэн морио унаад, тэжээлийн борлон, төлгөө ойр зуурхан хариулаад тун чиг завгүй уртаас урт өдөр иржээ. Энэ л өдрүүдэд бид “Мартын 8”, “Цэргийн баяр” “Монгол хүн сансарт ниссэн өдөр”, “Дэлхийн яруу найргийн өдөр”, “Дэлхийн театрын өдөр”-үүдийг уламжлал болгон тэмдэглэдэг. Цэцэг барьсан эмэгтэйчүүд хаврын анхны цэцэг мэт гоо сайхныг гайхуулан байх гуравдугаар сар. Жагсаалын дуундаа жавхаажих эр цэргүүдийн дуу тал дүүрэн цуурайтах тайван амгалан хавар цаг. Aй яасан хонгорхон байна вэ. Нойрссон цагаан цас гэнэт дуу шуу орон, ар араасаа хөгжилдөн хөөцөлдөх хүүхдүүд мэт гудамжаар урсан хоржигнож, залуухан наран авхай хаврын ягаан мишээл тодруулан гялбана. Цэнхэрлэг огторгуй гэгээ татуулан алсрах нь үлэмжийн үзэсгэлэнтэй бөгөөд сэтгэлийн билэгдэл мэт аяандаа түүн лүгээ татагдана. Ирж яваа цагийн урь өгөөмөр хийгээд байгалийн энгүүн, өршөөлт тул амьтан бүр аясаар нь бүлээн болох л гэх. Ай ингээд л хавар шинэ бүгдийг дэлгэрүүлэхээр ирлээ.
талын монгол айлын гадаа мал сүрэг бэлчиж, цасны цоохорт саяхан төллөсөн ишиг тэлчилж ядан байх монголын их хавар айсуй. Малчин айлын хүүхдүүд шилбүүрэн морио унаад, тэжээлийн борлон, төлгөө ойр зуурхан хариулаад тун чиг завгүй уртаас урт өдөр иржээ.
Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Шинэ өнгө, шинэ хөг аялгуу, шинэ дүр дүрслэл энэ бүгдийг хавар бидэнд авч ирэх нь. Удахгүй эргэн тойрон дахь ертөнц амьд болж, түүнийг холбосон мөсөөс ангижирч, тод өнгөөр гялалзах болно. Анхны цасан ширхгүүд аль хэдийн хөлдсөн газрыг итгэлтэйгээр нэвтлэн, зөөлөн хөх толгойгоо бүлээн нар руу тэсэн ядан өргөж, сэрж буй нахиа нь баяр баясгалантай мэт хавдаж, маргад эрдэнийн навч болоход бэлдэж, амьтад үслэг эдлэлээ бага дулаанаар сольж байна. Байгалийн өмнө хамгийн сэтгэл хөдөлгөм гурван сар хүлээж байна. Хавар гэхээр л хамаг сэтгэл хөнгөрөөд явчихдаг. Байгаль дэлхий өнгөө засаж эхэлмэгц хүмүүний сэтгэл ч дагаад л өнгө орчихдог нь гайхалтай.
Хавар гэхээр л хамаг сэтгэл хөнгөрөөд явчихдаг. Байгаль дэлхий өнгөө засаж эхэлмэгц хүмүүний сэтгэл ч дагаад л өнгө орчихдог нь гайхалтай
Хавар ирлээ. Хамаг л зүйлс нүдэн дээр өнгөө сольж, шив шинэхэн хавар ирлээ. Агь ногооны үнэр самсаа шархируулж, модны мөчир өдрөөс өдөрт зузаалаад хавар ирэх нь ээ. Мөнх хөх тэнгэрийн доор Монголын хавар уран зураг, уртын дуутайгаа ирлээ.
| ХАВАР ИРЛЭЭ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |