Халх даяар нэр алдраа цуурайтуулсан Сэцэн хан аймгийн С.Чүлтэм аварга. Тэрээр долоон хошуу даншиг наадмын босоо аварга гэгддэг. Жирийн нэгэн малчны хүү. Багаасаа хонь, хурга хариулж, эмнэг адуу сургаж, улс орны орой бусгаа үед борог амьдралаар өсөж, торниж, хатуужин хожим эр бяраа гайхуулсан их аварга болсон түүхтэй. Халуун нар төөнөсөн зуны аагим өдөр хөл нүцгэн элсэн дээр гүйж, модон шилбүүр гуядаад хурганыхаа бэлчээрт гүйж, таана амталсан хургаа эргүүлж тойруулаад хөлс цувсан амьтан гэртээ хар хурдаараа гүйн орж, хүйтэн цэгээ хүд, хүд хийтэл залгилдаг байжээ.
16 дугаар зуунаас хойш түрүүлдэг бөхчүүд нь цөм Богдын шавьд өргөгдөж байжээ. Сүүлч үеийн долоон хошуу даншиг, 10 засгийн наадамд дархан түрүүлж байсан Намхай, Лувсанжамба, Чүлтэм, Мөрринчин, Буянтогтох зэрэг олон аварга бүгд Богдын шавьд өргөгдсөн байдаг. Намхай аварга “17 жилийн турш улсын наадамд огт унаж үзээгүй бөх” хэмээн түүхэн тэмдэглэгдэн үлдсэн. Харин Лувсанжамбаа аварга 12 жил улсын наадамд унаагүй түрүүлсэн гэдэн. Чүлтэм аварга улсад найман жил түрүүлсэн, Буянтогтох аварга улсад дөрөв түрүүлж, 24 удаа шөвгөрсөн, Вандан аварга улсын чанартай наадамд 16 удаа, Шаравжамц аварга гурван удаа түрүүлж, зургаан удаа шөвгөрсөн гэх түүхийн баримт буй.

Чүлтэм аварга улсад найман жил түрүүлсэн, Буянтогтох аварга улсад дөрөв түрүүлж, 24 удаа шөвгөрсөн, Вандан аварга улсын чанартай наадамд 16 удаа, Шаравжамц аварга гурван удаа түрүүлж, зургаан удаа шөвгөрсөн гэх түүхийн баримт буй
Одоогийн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутгийн бөх. 1875 онд төрсөн. Чүлтэм анх 1903 оны уул тайлгын наадамд ирж барилдаад наймын даваанд Богдын шавь Намхай аваргад буулгуулж үзүүрлэн заан цол хүртэж бөхийн амжилт нь эхэлсэн түүхтэй. Тэрээр 1904 оны уул тайлгын наадмаас эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн байна. Улмаар 1904 оны их даншигт найм давж шөвгөрөн арслан цол, 1906 оны их даншигт 11-ийн даваанд Лувсанжамба аваргыг даван түрүүлж даян аварга цол хүртжээ. Түүний бөхийн амжилтыг үнэлж 1907 оны бага даншиг наадамд шөвгөрөхөд нь дархан аварга цол шагнажээ.
Чүлтэм аварга их даншигт нэг удаа, уул тайлгад нэг түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн. Нийтдээ Монгол наадамд хоёр түрүүлж гурав үзүүрлэсэн амжилт гаргажээ. Түүний хүү Ч.Сугар 1921 оны уул тайлгад шөвгөрч начин цол хүртсэн байна. Энэ алдарт бөх бол Сэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошууны “Цацын хэц” гэдэг малчин Самбуугийн хүү болон төрсөн. Идэр насандаа тэр үеийн хилийн хуяг харуулын албанд дайчлагдан явжээ.
С.Чүлтэм аварга нь 1906, 1907 онд Долоон хошуу даншиг наадамд дараалан түрүүлсэн тул Түшээт ханаас тухайн үед нь “Дархан аварга” цол олгосон түүхтэй. Арван засгийн наадамд 1912 онд түрүүлж, гурав үзүүрлэж, тав шөвгөрчээ. 1910-аад оны үед Боржигон хошууны сүүлчийн ноён болох Гомбосүрэнг гаминд баригдахад, тус хошуунаас алдар цолтой таван бөх аврахаар оролцсоны нэг нь Харуулын Чүлтэм байсан гэдэг. Энэхүү хүчит бөх амьдралынхаа сүүлийн жилүүдэд Луус, Дэлгэрхангайн нутагт өртөөний алба залгуулж байжээ. Том хүү заан Ч.Сугар нь Сайхан-Овоо бага хүү Ч.Туваанжав нь Эрдэнэдалайн нутагт амьдарч орон нутагтаа Их монгол Г.Шаравжамцтай барилдаж байсан тухай ам дамжсан яриа ч бий. Аварга С.Чүлтэм бол Боржигонд төрж өсөөд, одоогийн Дорнодоос зүүн хойш Ульхан голын харуулд хуяг цэргийн албыг хааж, дараа нь өртөөний нутагт амьдарч байсан хэмээн яригддаг.
| ЭРХТ ТӨРИЙН БӨХ, ЭГЭЛГҮЙ ХҮЧИТ АВАРГА С.ЧҮЛТЭМИЙН ТҮҮХ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |