Цаг агаар мөн ч их хүйтэрч байна шүү. Өдөртөө -30 хэм давж, шөнөдөө -40 хэмээс дээш гарч хонож байна. Дулаан гэрээсээ гарахаар жавар өвгөн тас няс хийтэл шавхуурдаж, хацар, хурууны өндөг, чихний омог хайрагдчих гээд байх.
Хэрэв дэлхий нийтийг хамраад байгаа ковид гэх өвчин гараагүй байсан бол нийслэл хотынхон өдийд хүйтнийг үл ажран, шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэж, гоёж гоодсон охид, өндөр өсгийт дээр тогтож ядах бүсгүйчүүд хаашаа ч юм яаран алхаж, үсээ толийтол самнаж, зуны гялгар ботинк углаж, зангиа зүүсэн залуус инээд хөөрөөр дүүрэн хэд гурваараа хаа сайгүй зөрж өнгөрөх байсан биз ээ. Гэхдээ энэ өдрүүдэд хотын гудамж талбай эл хуль, чулуун зам гялтганаж, цайрах ч айлуудын цонх өнгө өнгийн гэрлээр солонгорон цацарч, шинэ жилийн айсуй баярыг гэр гэртээ сэтгэл догдлон эгэл даруухнаар хүлээж сууна. Хөл хорионд байгаа хүмүүс үр хүүхдүүдтэйгээ ойр зуурыг ярилцан, халуун дулаан орчин бүрдэж, инээж хөөр, хайр ундарсан өдрүүд үргэлжилж байна.
(3).jpg)
Харин хөдөөний хэдэн малчид л хахир өвлийн цагийн шалгуурыг давах гээд өдрийн богиныг яах ийхийн зуургүй л барж байгаа даа. “Жавар жанжин жар хонодог” гэдэг хуучны үг бий. Мал өглөө хотноосоо гараад гурав, дөрөвхөн цаг бэлчээд хөх хорголтой дулаан бууц руугаа эргэн хургах. Саравчны мухраас хэдэн төлөг, борлон гарч чадахгүй, илч муутай нарны дор нөмөр бараадан бээвийгээд зогсож байдаг сан.
Тэртээ уулын хөндийгөөр хүйтний манан будан татчихсан, айлуудын гэрийн яндангаар гарах утаа ширүүн салхинд дальдчиж, туж явган шуурга тавиад ай мөн ч их хүйтэн байгаа даа.
Монголчууд ийм л хүйтэн өвлийг үл ажран хэдэн зууны турш туулаад ирсэн. Хүйтэн байна гэж зугтахгүйгээр даваад л гардаг. Яг ийм цаг, цас мөс болортон талстаад гялбан гялалзах хөдөөд хийморь сэргэмээр байгаа. Хялганы толгой бууралтан цантсан дорнын тэнүүхэн талаар азарган нэхий дээл, үнэгэн лоовуузтай адуучин эр цанатай уургаа даялуулан зүс нь мэдэгдэхгүй болтлоо битүү цан цохичихсон морьтойгоо жавар сөрөн давхиж буй.
Хангай нутагт сарлагийн бух дошиж, хадат өндөр уулсын байцын хүйтнээс хүйтэн оргил руу тэмүүлэх. Заган шугуйт говийн бүлээн элчээрээ ээсэн ээрэмд ороо нь орсон буур гэдсээ нум болтлоо махийтал татчихаад сүртэй байгаа биз ээ. Замд таарсан болгоноо хүү татчих гээд араа шүдээ арзалуулан амнаасаа цагаан хөөс сахруулчихсан хүзүү сунган тэшиж байгаа.
Хөх сувд шиг гүн хөх нуурын ойролцоох хөвч тайгад том том ширхэгтэй цас малгайлан намуухан будран бударна. Зулзган ногоон гацуур, хуш тэргүүт модод мөчирөө даахгүй болтлоо цасанд дарагдаад навсайчихсан үгүй мөн үзэсгэлэнтэй байдаг сан. Лавссан их цаснаар цаашилбал хөвчийн хүрэн баавгай ичээндээ орчихсон өдөр шөнөгүй дуг нойрондоо дугжирч байгаа. Баавгайн ичээний дэргэдүүр хуяглачихсан зэрлэг гахайн бодон хаашаа ч юм сүргээ дагуулан цас чихруулж, ойн амьтад юунаас юм үргэж мод сүлжилдэн давхилдана.
Өвлийн хүйтэнд хэнхдэг цагаан азарган чонын сүлд хиймор нь улам бүр бадарчихсан сорлосон үсээ намиатуулан бор ходоодоо борлуулахаар идэш хайн шогшино.
Монголын тал нутагт жавар тас няс хийн, дэлхий нийтийг “чирчиргэж” буй коронавирусийн дуулианыг огтхон ч “ажрах” завгүй тачигнасан өвөл болдгоороо л болж байгаа даа.
| Жавар тас няс хийн тачигнах МОНГОЛЫН ТАЛ НУТАГТ... |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |