ХАГАЦАХААС БҮҮ АЙ, ЭЦЭСТ НЬ БИД УУЛЗАХ БОЛНО
Кино театраас гараад, хаашаа явах, юу хийхээ мэдэхгүй хэсэг “гацав”. Зүгээр л ээж рүүгээ залгаад, “Та ээж, аавыгаа санаж байна уу” гэж асуугаад, чангаас чанга тэвэрмээр санагдлаа. Бас өсвөр насны охин байхдаа өөдөөс нь сөргөж, ам мурийж, ширүүн харц шидэж явсан даа уучлалт гуймаар...Аль эсвэл чим чимээгүй суугаад, суугаад л баймаар, намуухан ая сонсмоор мэдрэмж төрж байлаа.
“Хүй” уран сайхны киноны уран бүтээлчид киногоо байгаль, хуучин байшин, цөөн жүжигчин, хөгжим, ардын урлагаар чимж, эх үр, хүйн холбоог яг голыг нь олоод, үзэгчдийн өмнө дэлгээд тавьчихжээ. Урлаг хүний сэтгэлийг хүчээр хөдөлгөдөг байх ёсгүй, харин тэд үнэхээр мэдрэмжтэй байлаа.
Уг киноны зохиолыг Циао Сишүэ гэх өвөрмонгол бүсгүй бичиж, найруулжээ. Мөн түүний анхны уран бүтээл гэнэ. Ирээдүйд түүнээс хүний сэтгэл рүү “өнгийсөн” бүтээлүүд олон “төрнө” гэдэгт итгэлтэй байна. Харин гол дүрд өвөрмонгол жүжигчин н.Бадам, н.Идэр нар тогложээ. Найруулагчийн дүр сонголт, тэдний жүжиглэлт биширмээр байлаа.

Харин киноны талаар цухас тэмдэглэвэл,
Алс гэх хөгжимчин, дуучин залуу ой санамжаа алдсан ээжийгээ хүссэн газарт нь хүргэж өгөхөөр Бээжин хотоос төрсөн нутагтаа ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Тэр ээжийгээ төрсөн гэрт нь авчирсан ч ээж нь гэрээ хайсаар, нэг л зүйл дутуу мэт ийш тийш гүйнэ. Алс өөрийг нь ч танихгүй ээжийгээ харахдаа бачуурч, бухимдахгүй харин ч тэвчээртэйгээр халамжилна.
Харин том хүү нь ээжийнхээ араас төрсөн гэртээ ирээд, ээжийнхээ бараг хоёр атга давс хийчихсэн цайг дуустал уугаад, дүүгийнхээ хуучин морин хуурыг “Би засуулаад ирье” гээд гараад явчхав. Тэр цай амьдралын гашууныг, хуучин хуур тэдний өнгөрүүлсэн амьдралын түүхийг илтгэж байгаа болохоор л тэр байх гэж таамаглав.
Ээжийнх нь тэгж ихээр хайж, бэтгэрч байсан зүйл нь өөрийн ээж, аавдаа очих л байж. “Ээж байгаа газар л гэр байдаг” гэдэг нь тэр болов уу.
Гэвч хоёр хүүдээ хоргодсоор, тэднийгээ бодсоор явж чадахгүй байгаа. Хүүхдүүд нь явуулж чадахгүй байгааг ээжийгээ алга болгохгүй байх, ус руу унах зэргээс сэргийлэн өөртэйгөө холбон олсоор илтгэнэ. Мөн нь эх, үрийн хүйн холбоог ч бэлгэдэж байлаа. Хүмүүний амьдралд эхлэл бас төгсгөл гэж үгүй. Харин хүйн холбоо, амин хэлхээс л гэж буй мэт.
Киноны төгсгөлд Алс хүү бэхэлсэн олсоо тасалж, ээж нь ээж, аавынхаа гараас хөтлөөд, жоохон хүүхэд шиг инээмсэглэсээр наран зүг яваад өглөө. Гэхдээ тэд хэзээ нэг өдөр эргэн уулзах болохоор Алс хагацахаас айгаагүй болов уу...
| “ХҮЙ” УРАН САЙХНЫ КИНОНООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |