Хилийн 0198 дугаар ангийн байлдагч Д.Оргил харуулын үүрэг үйцэтгэж байхдаа захидлаа уншиж байгаа нь. Сүмбэрийн застав, 2023.02.08
Дорнод аймгийн Халхгол суманд байрлах Хилийн цэргийн 0198 дугаар ангид шуудан иржээ. Тус ангийн Сүмбэрийн заставт алба хааж байгаа байлдагч Д.Оргилд сэтгэлтэйгээ бүсгүйгээс нь захидал ирсэн байлаа. Хайртай эмэгтэйгээсээ ирсэн захидлыг догдлон догдлон уншиж байгаа байлдагч. Тэдний захидлыг хүргэж байна.
Сайн уу, хайрт минь (Миний хоолойгоор)
Амьдрал хэр байна даа, надгүйгээр. Миний амьдрал дажгүй ээ. Энгийн байдгаараа л. Саяхан гэртээ харьчихаад ирсэн болохоор одоохондоо сайхан л байна. Дахиад 16-хан хоногийг давчихвал нэгдүгээр дамжаагаа төгслөө, аниа нь. Эхний улиралч яах вэ 3.7 голчтой л төгслөө. (Зөндөө нойргүй хоносон л доо) Энд хүн болгон л намайг ямар эрх юм бэ гэж гайхаад л, янз үзээд л байна. Би чинь эрхэлдэг хүндээ л эрхэлдэг юм. Өчигдөр чамтай ярьсан чинь том болчихсон юм шиг санагдсан. Аргагүй байх л даа, надтай хэлээ хазаж ярьдаг аальгүй залуу эх орны цэрэг болчихсон юм чинь. Би ч бас зөндөө том болоод ухаан сууж байгаа. Хүмүүсээс хол байгаад, хоолоо сайн идээд, эм витамин ч бас сайн ууж байгаа. Хүмүүсийг харахаар чамайг зөндөө санаад байдаг юм. Таксинд нэг ах охинтойгоо явж байхыг нь хараад чамайг сайн аав болох байх даа гэж бодлоо. Гэхдээ чамайг ирэхээр би зөндөө их гуйлгаад, үнэд орно гэж бодож байна. Намайг зөндөө хүлээлгэж байгаа юм чинь. Энэ жилийн миний зорилго “Бага эрхлэх”. Чамайг ирэхээр нөхөж эрхэлнэ ээ. Эрхлүүлж дийлэх юм уу даа. Чиний хоолойг удаан сонсмоор байна. Өөрийнхөө зургийг угаалгачихаад л хүн рүү явуулаад, захиа бичээд л аягүй сонин санагдаад байх юм, хэхэ. Захианд чинь хариу бичээгүй удсанд уучлаарай. Нээрээ, “Аватар”-ын шинэ анги гарсан ч үзээгүй ээ. Чамайг л хүлээе дээ. Чи минь сайн суугаад, хоолоо сайн идээд, ангийнхаа хамгийн мундаг нь байж, эх орноо сайн хамгаалаад ирээрэй, би чамд эргэлзэхгүй байна аа. Бага ядраарай, бага даараарай, хурдан ирээсэй, цаг хугацаа хурдан өнгөрөөсэй. Ирэхээр чинь зөндөө удаан тэврээд салахгүй ээ. Хайртай шүү. Дахиад л санаж байна...
Дорнод аймгийн Халхгол сумын Хилийн цэргийн 0198 дугаар ангийн наймдугаар заставын байлдагч Д.Оргил-д
Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн VIII дугаар хороо, ШУТИС-ийн оюутны байр, найз охин Б.Батцэцэг –ээс

| БАЙЛДАГЧ ЧАМДАА БИ ХАЙРТАЙ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |