.jpg)
Хөл хорионы эхний өдрүүд тун жаргалтай өнгөрч байлаа. Өдөржин ганцаараа, хэвлийдээ бойжиж байгаа хүүхэдтэйгээ л ярьж өдрийг өнгөрүүлдэг эхнэр маань ч намайг өдөр бүр дэргэд нь байгаад баяртай байгаа гэж жигтэйхэн. Гэрээс ч гэсэн ажил явдгаараа явж байх ёстой учраас би компютерийнхээ өмнө өдрийн ихэнх цагт сууна. Мэдээж цайны цаг, амралтын цаг ажлын байран дээрхээс арай урт. Тэр маань “Чи ажлаа хийж байгаа ч ядаж л нүдний буланд харагдаад сууж байх нь сайхан байна” гэнэ. Би ч жаахан зав гарвал хоол бэлдэлцэж, хааяа амны хаалт давхарлаж зүүгээд амттанд гүйж, орой ажлаа дуусаад хөлөнд нь иллэг хийх, үлгэр унших, “хүүхдээ гарахаар” гэж эхэлдэг амттай яриаг нь шимтэн сонсох гэх мэтийг амжуулна. Удахгүй цар тахлыг дарж, сайн цаг ирэхээр бүгд оффистоо цуглаж, кофены машинаа ажиллуулна гэдэгт итгэж байгаа.
Тэр минь унтахаасаа өмнө “Корона байвал яах вэ, хүүхэд маань тусгаарлалтад төрөх болвол яана аа” гэж сэтгэл зовинонгуй асууж байна. “Хамтдаа тусгаарлагдаад л даваад гарна даа, хүүхдэдээ харин “К”-гаар эхэлсэн нэр өгөх үү” гэж хөнгөн наргиа болгоод өнгөрлөө.
Хөл хорионы 13 дахь өдрийн өглөө Улаанбаатар хот цасаар хучигдаж, агаар цэвэршүүлчихсэн, тунгалаг гэж жигтэйхэн байлаа. Өнөөх маань “Муухай корона энэ цаснаар хөлдөөд, бүр мөсөн алга болчихдог бол сайхан байхгүй юу” гэж байна. Нээрээ л тэгдэг бол ямар сайхан бэ. Эхнэрийн ханиад бараг л эдгэчихэв үү гэмээр царай нь гэрэлтэй харагдах аж. Бид тус бүртээ амны хаалт давхарлаж зүүгээд, резинэн бээлий өмсөж, хэрэндээ л халдвар хамгааллын аюулгүй байдлаа хангав. Тоолоод үзвэл эхнэр 36 хоног, би 11 хоног автомашинаар ч, явганаар ч хөдөлгөөнд оролцоогүй юм байна. Ер нь ийм удаан гэрээсээ харахгүй байж үзээгүй юм байна гэж ярилцаж явлаа. Эмнэлэг явах замд автомашин, автобус олон явж харагдана. Уг нь эль хуль байна байх гэж төсөөлж байлаа. Мөн цагдаа нар байсхийгээд л зогсоож, хаа хүрч явааг асуугаад байх болов уу гэсэн бэлтгэлтэй явсан ч зогсоосонгүй. Өрхийн эмнэлгээсээ эхлээд халдвар хамгааллын дэглэм сайтар сахиж, аль болох олон хүн бөөгнүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа нь сайн хэрэг.
.jpg)
“Хэрвээ олуулаа нэг өрөөнд бужигнаж байгаад баригдвал 500 мянган төгрөг “тас” шүү дээ” гээд амны хаалтныхаа цаанаас намжирдаж байна. Ургийн ЭХО, дотор ЭХО бусад гээд шаардлагатай шинжилгээнүүдийг хийсээр нэлээд удлаа. Хоёр баяртай мэдээтэй гарч ирлээ. Эхнийх нь бидний хүүхэд өсөлт хөгжил сайн, сар хагасын хугацаа үлдсэн. Дараагийнх нь хоёр хоног бидний санааг зовоосон “ханиалга” корона биш даарснаас болсон ханиад болж таарав.Удахгүй мэндлэх хүүхдээ хүлээсэн догдлол, баяр, өдөр л 20, 30-аар нэмэгдэж байгаа коронавирусийн халдварт сэтгэл зовнисон айдас, түгшүүр цөм хавсрахаараа ямар сонин мэдрэмж байдаг юм бэ.
| Хөл хорионы өдрүүдэд тохиолдсон “АЙДАС" ба ЭМНЭЛЭГ орсон бяцхан тэмдэглэл |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |