Урт урт бодол хөвөрдөн аав алхана. Бодол нь харагдахгүй ч аав бодол болж байна даа гэж таамаглана. Хаа нэг үл мэдэгхэн санаа алдана. Юунд санаа нь зовниж байгааг нь мэдэхгүй ч санаа нь чилж байна даа гэж бодно. Аав бид хоёр ингэж л ил, далдаар нэгнээ мэдэрч, би амьдрал хэмээх урсгалд хөвөхдөө нэгэн том уулыг бараадаж яваа мэт санагдана. Хөх хөх уулс хөлөрсөн бараан уулсыг нэг л гэж бодно. Чинад хол, гэгээн алс. Ийм нэг уулыг бараадан алхсаар энэ ертөнцийн хорь гаруй жилийг элээжээ. Эрхний товч шиг он жилүүдийг элээхэд дээвэр, шүхэр, малгай минь аав уул л байв. Тэр уул нурдаггүй, гудайдаггүй, бөхийдөггүй. Үргэлжийн дэлгэр, ямагт гэгээн тунгалаг, амар амгалан оршиж, хамаг саар бүхнээс халхална.
Аавыгаа би ингэж бодно. Заримдаа толигор, налгар, заримдаа үрчийх хөх он жилүүдийн эвхээсэнд хумигдахын жамаар аав минь ч мөн цэл залуу наснаасаа эхлэн үрчийж, урсан өнгөрөх цаг хугацаа магнайд нь тогтон хураагдаж, үргэлжийн гүн гүнзгий санааныхаа тойрогт бодол нэрж сууна. Аавын бодлын тойрогт ах, хоёр дүү бидэн цагийн зүү шиг эргэлдэж, аав заримдаа биднийг нийлүүлэн, заримдаа нэг, нэгээр нь хуваан бодно. Тэгээд онож, олж, голыг нь дайруулж үг унагана. Аавынхаа үгийг намрын өглөө шүүдэр тогтох шиг санаж, сонсох ч заримдаа гээж, мартана. Үл сонсож, хажуугаар нь зөрнө. Нялх багаас минь ургуулах тордсон оюун санааныхаа торхонд авч үлдсэн үг цөөхөн. Ихэнхийг нь би гээсэн санагдана. Бодол оюуныхаа торхонд үг бүрийг нь түүн хийж, тэдгээр үгийн сайхнаар тархи, сэтгэлээ ундаалж, хандалж, бүр уудаг нь хэд бол. Би лав гүйцэт ууж байгаагүй. Үргэлж л үүр цайн, нар ханын толгойд буусан цагаар нүдээ нухлан босож, эрхлэхийн их далайд хөвж явсан мэт. Хаа нэг хатуу үгэнд бөгтийн сууж, нурмайн жижигрэхээс бусдаар ааваасаа эмээж, сүрдэж явсан минь ч багахан шиг. Аав уулынхаа энгэрт ингэж л өсжээ, би. Илч гэгээ, нөмөр дулааны сайхныг уудалвал дуусаж дундрахгүй. Юутай ч уул бараадаж яваагаа л бүүр, түүр ухаарна.
Аав ер улирал байсан бол намар л байх байсан биз. Сэтгэлийн доторх түмэн үймээнийг онгичиж, бүр юу ч үгүй болтол хоосолж, үйрэн унаж, үгүйрэн доройтох ертөнцийн жам, ёсны үнэн, гарцаагүй гарах гарцуудыг нэг дор үзүүлчихдэг улирал бол намар. Аавыгаа бодохоор ийм л мэдрэмж авдаг. Аавыгаа бодохоор намар санаанд орно. Намраар мөн сэтгэл нь жиндэж, биднийг боддог бодлын тойрогт нь навчис үерлэн, хийсэж, заримдаа шаргал өнгөтэй чигт нь цас орчихдог байх. Тэгснээ ус шиг урсаж, эргэж хамаг бүхэн цэлэлзэн, мэлтэлзэж, уужирч тайвширдаг байх. Аав, намар хоёр ингээд адил. Намар шиг л хүн байх сан. Аав, намар хоёр шиг л оршиж сурах сан. Чимээгүй дотогшоогоо. Аниргүй, алс хол. Аавыг ер би эртнээс л намар гэж бодож дээ. Оюутан байхдаа бичсэн шүлэгт мөн л намар, аав хоёр багтаж, навчсыг тоолонгоо би аавыгаа бодож байсан байгаа юм.
Аавын харцнаас зэм унах шиг
Адгуу энэ намар моддын навчис өнөө л хэвээр гандана
Газраар дүүрэн гандсан навчсыг бодож суухдаа би
Газрын бурхан аавыгаа сэтгэлдээ бодно.
| МИНИЙ НАМАР ШИГ ААВ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |